Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/05/12-НД НИЙТЛЭГДСЭН

"Ажлын өдрүүдэд Өмнөговийн хоёр боомтоор 700 гаруй машин нүүрс тээвэрлэлт хийж байна"

Б.Даваабазар, iKon.mn
2020 оны 5 сарын 12
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

УОК-ын Шуурхай штаб мэдээлэл хийх үеэр ашигт малтмалын экспортын талаарх мэдээллийг МХЕГ-ын дэд дарга Г.Сугарбат өглөө. 

Тавдугаар сарын 11-ний өдрийн байдлаар Гашуунсухайт боомтоор 386 тээврийн хэрэгслээр 40 мянган тонн нүүрс, 48 тээврийн хэрэгслээр 1,937 тонн зэсийн баяжмал гаргажээ.

Харин Шивээхүрэн боомтоор 160 машинаар 16,161 тонн нүүрс, Баянхошуу боомтоор 5,314 баррель нефт тус тус гарсан байна.

Ийнхүү ажлын өдрүүдэд Өмнөговийн хоёр боомтоор 700 гаруй машин нүүрсний тээвэрлэлт хийж байгааг тэрбээр хэлээд "Эдгээр тээврийн хэрэгсэлд хилийн мэргэжлийн хяналтынхан ариутгал халдвагүйтгэл, жолоочийг тусгаарлах арга хэмжээнд хяналт тавьж ажилласан" гэлээ.