2020/06/04
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,807.59₮
B30
УЛААНБААТАР
23°
|
B30
УЛААНБААТАР
26°
|
11°
B30
УЛААНБААТАР
27°
|
14°
19:00
S26
20°
20:00
S26
18°
21:00
S26
17°
22:00
S26
15°
23:00
S26
13°
00:00
S26
12°
01:00
S40
11°
02:00
S40
10°
03:00
S29
04:00
S29
05:00
S29
06:00
S30

Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж АТГ-т мэдүүлэг өгчээ

А.Төгөлдөр, iKon.mn
2020 оны 5 сарын 11
iKon.MN
Зураг
mpa.mn

Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж өнөөдөр Авлигатай Тэмцэх Газарт мэдүүлэг өгчээ. Тэрбээр энэ тухай "Хуулийн байгууллагын дуудсанаар очиж уулзлаа. Хуулийн ажилтны асуултад хариулав" хэмээн жиргэсэн байна. 

Түүнтэй холбоотой хэргийг АТГ-т шалгаж байгаа бөгөөд төрийн тэргүүнээр сонгогдон ажиллаж байх хугацаандаа Ерөнхийлөгчийн тухай хууль болон бусад хуулийг зөрчиж Худалдаа хөгжлийн банк, түүний охин компаниудад давуу байдал олгосон үйлдэлд нь Нийслэлийн прокурорын газраас 2020 оны нэгдүгээр сарын 30-ны өдөр яллагдагчаар татсан юм. 

Мөн оффшор бүстэй холбоотой, Монгол Улсын эдийн засгийн аюулгүй байдлыг доройтуулсан гэх үйлдлүүдэд хэрэг бүртгэлтийн хэрэг нээгээд шалгаж байгаа гэх мэдээллийг энэ оны хоёрдугаар сард АТГ-аас өгч байв. 

Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж дөрөвдүгээр сарын 3-нд чартер нислэгээр эх орондоо ирж, Toyoko Inn зочид буудалд тусгаарлагдаж байгаад хөл хорионы хугацаагаа дуусган ийнхүү мэдүүлэг өгч эхэлжээ. 




2020 оны УИХ-ын сонгуультай холбоотой нэгдсэн мэдээ, мэдээллийг та манай “Сонгууль 2020” хуудаснаас аваарай!

x