Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/05/11-НД НИЙТЛЭГДСЭН

АН-ын дэд дарга Б.Дэлгэрмааг чөлөөлж, түүний оронд Б.Жаргаланг томилжээ

А.Төгөлдөр, iKon.mn
2020 оны 5 сарын 11
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Ардчилсан намын Үндсэн бодлогын хороо өнөөдөр хуралдаж намын дэд даргыг чөлөөлөх, томилох асуудлыг хэлэлцжээ. 

Тус намын зургаан дэд даргын нэг Б.Дэлгэрмаа УИХ-ын сонгуульд бие даан оролцох болсон тул намын гишүүнээс хасагдах, үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ намын анхан шатны байгууллагад гаргасан байна. Ийнхүү ҮБХ-ны хуралдаанаар Б.Дэлгэрмааг дэд даргын албан тушаалаас чөлөөлж, түүний оронд Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны дэд дарга Б.Жаргаланг томилсон байна.

Б.Жаргалан нь УИХ-ын гишүүн, Эдийн засгийн хөгжлийн сайд асан Н.Батбаярын охин юм. 

Б.Дэлгэрмаагийн хувьд дэд даргын албан тушаалаас чөлөөлөгдсөн бөгөөд гишүүнчлэлээс хасагдах асуудлыг намын анхан шатны нэгж шийдэх ажээ.