Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/05/12-НД НИЙТЛЭГДСЭН

Халдваргүйжүүлэх бодис хэрэглэхдээ бээлий өмсөх, агаар сайтар сэлгэхийг зөвлөлөө

Г.Мөрөн, iKon.mn
2020 оны 5 сарын 12
iKon.MN

Олон улсад хийгдэж буй шинэ коронавирусийн талаарх судалгааны ажлуудаас түүвэрлэн Эрүүл мэндийн яамнаас тогтмол мэдээлж байна.

Энэ удаад ХӨСҮТ-ийн тархвар судлаач Б.Нямдулам сүүлийн үед дэлхий дахинд хийгдсэн судалгаанаас онцлон хүргэлээ. 

Видео мэдээлэл:

https://www.facebook.com/www.mohs.mn/videos/580136519373213/

Даавуун амны хаалт агаар дахь аерозолыг 80-99 хувь шүүдэг

АНУ-ын судлаачид даавуун амны хаалт халдвараас сэргийлэх эсэх судалгааг хийжээ. 

Судалгааны дүнд хөвөн болон торгон даавуун амны хаалт нь агаар дахь аерозолын тоосонцроос 80-99 хувь хамгаалж байгааг тогтоосон байна. Энэ нь эмнэлгийн зориулалтын нэг удаагийн амны хаалтаас дутахааргүй шүүх чадвартайг харуулж байна хэмээн судлаачид дүгнэжээ.

Халдваргүйжүүлэлтийн бодисыг бусад химийн найрлагатай хольж болохгүй

Халдварт өвчний үед цэвэрлэгээ, халдваргүйжүүлэлтийн бодисын хэрэглэж, орчноо ариутгахыг зөвлөсөөр байгаа. Гэвч халдваргүйжүүлэх бодис хэрэглэхдээ зааврыг сайтар мөрдөөгүйгээс химийн бодисонд хордсон гэх дуудлага АНУ-д ихэссэн байна.

Тиймээс ариутгал, халдваргүйжүүлэх бодис хэрэглэхдээ бээлий өмсөх, бусад химийн бодистой холихгүй байх, агаарыг сайтар сэлгэх, хүүхдээс хол байлгахыг АНУ-ын Өвчний хяналт, сэргийлэлтийн төвийн судлаачид зөвлөжээ.