Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/05/11-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Хурц нарын есөн хүнд холбогдох гэм буруугийн шүүх хуралдааныг тавдугаар сарын 20-нд товлолоо

Б.МАНЛАЙ, IKON.MN
2020 оны 5 сарын 11
iKon.MN
Зураг зураг

Б.Хурц нарын есөн хүнд холбогдох гэм буруугийн шүүх хуралдааныг 2020 оны тавдугаар сарын 20-ны өдрийн 09:00 цагт товложээ. 

Нийслэлийн Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Хурц нарын есөн хүнд холбогдох эрүүгийн хэргийг Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2020 оны дөрөвдүгээр сарын 23-ны өдөр Монгол Улсын Дээд шүүхээс хүлээн авсан.

Тэднийг С.Зориг агсны амийг хөнөөсөн хэргээр ял авсан Т.Чимгээ Б.Содномдаржаа нарыг эрүүдэн шүүсэн хэрэгт буруутгаад байгаа юм.

Шүүх хуралдааны явцын талаарх мэдээллийг http://www.livecourt.mn/ хаягаар мэдээлнэ.

 

Эх сурвалж: Шүүхийн мэдээ