Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/05/11-НД НИЙТЛЭГДСЭН

С.Амарсайхан: Д.Сүхбаатарын талбайн урд талын тохижилтын ажил 60 хувийн гүйцэтгэлтэй явж байгаа

А.Намуун, iKon.mn
2020 оны 5 сарын 11
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Хотын Захирагч С.Амарсайхан энэ долоо хоногийн ээлжит мэдээллийг цахимаар хийж, сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

Энэ үеэр Д.Сүхбаатарын талбайн урд талын цэцэрлэгт хүрээлэнгийн тохижилтын ажил хэдэн хувьтай явж байгааг тодруулахад "Д.Сүхбаатарын талбайн урд талын цэцэрлэгт хүрээлэнгийн тохижилтын ажил бол зөвхөн усан оргилуур биш. Энэ бол иж бүрэн автомат усалгаатай цэцэрлэгт хүрээлэн, хоёр талдаа тус бүр 30 хүнд үйлчлэх хүчин чадалтай ариун цэврийн байгууламжтай бөгөөд бага насны хүүхэдтэй ээжүүд хүүхдээ хуурайлах, хөгжлийн бэрхшээлтэй иргэд үйлчлүүлэх боломжтой байдлаар тохижуулагдана.

Мөн жилийн дөрвөн улиралд ашиглах  боломжтой буюу өвөл нь мөсөн гулгуурын талбай, зун нь усан оргилуур, задгай театртай байна. Уг ажил 60 хувийн гүйцэтгэлтэй явж байгаа. Зургаадугаар сарын эхээр бүрэн ашиглалтад оруулахаар төлөвлөөд, хот тохижилтын ажилтнууд ажиллаж байна" хэмээн хариуллаа.

https://www.facebook.com/Officialnews.UB/videos/1317463051787734/