Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/05/11-НД НИЙТЛЭГДСЭН

"0-12 насны хүүхэдтэй эмэгтэйчүүд болон жирэмсэн эхчүүд гэрээсээ цалинтай ажиллахыг сунгах шийдвэр гараагүй байна"

Б.МАНЛАЙ, IKON.MN
2020 оны 5 сарын 11
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Коронавирусийн халдварт өвчнөөс сэргийлэх зорилгоор Улсын Онцгой комиссоос 2020 оны гуравдугаар сарын 30-ны өдрийг дуустал өмчлөл үл харгалзан жирэмсэн болон 0-12 насны хүүхэдтэй эмэгтэйг гэрээсээ ажиллах нөхцөл боломжоор хангах, цалинтай чөлөө олгох шийдвэр гаргасан. Энэ шийдвэр дөрөвдүгээр сарын 30-н хүртэл сунгагдаж байсан юм.

Харин энэ сард сунгагдсан эсэх талаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайханаас тодруулахад "0-12 насны хүүхэдтэй эхчүүд болон жирэмсэн эхчүүдийг гэрээсээ цалинтай ажиллах шийдвэр гуравдугаар сарын 30-ныг хүртэл үйлчилсэн. Ингээд дөрөвдүгээр сарын 31-ийг хүртэл сунгагдсан. Энэ хугацаанаас хойш буюу одоогоор тодорхой шийдвэр гараагүй байна" гэлээ.

Харин УОК-ын хэвлэлийн төлөөлөгч "ХНХ-ын сайд С.Чинзориг Улсын Онцгой Комисст саналаа оруулж ирж байж шийдэгдэнэ" гэсэн мэдээлэл өглөө.

https://www.facebook.com/Officialnews.UB/videos/1317463051787734/