2020/07/11
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,832.22₮
B30
УЛААНБААТАР
22°
|
12°
B30
УЛААНБААТАР
27°
|
13°
B30
УЛААНБААТАР
29°
|
14°
13:00
S30
17°
14:00
S30
18°
15:00
S30
18°
16:00
S30
18°
17:00
S30
18°
18:00
S30
18°
19:00
S30
18°
20:00
S30
17°
21:00
S29
14°
22:00
S29
13°
23:00
S29
12°
00:00
S29
12°
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/05/11 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Сөүлийн шөнийн клубүүдийн халдварын тохиолдол 86 болж, хичээл эхлэх хугацааг хойшлуулах уриалга гарчээ

Э.Сэмүүн, ikon.mn
2020 оны 5 сарын 11
iKon.MN
Зураг

Сөүл хотын шөнийн амьдралаараа алдартай Итэвон дүүргийн баар, цэнгээний газруудад дэгдсэн коронавирусийн халдвараар нийтдээ 86 хүн өвчилснийг Даваа гарагт Өмнөд Солонгосын эрүүлийг хамгаалах албаныхан мэдээлжээ.

Тэдгээрийн 63 нь шөнийн клубүүдээр үйлчлүүлсэн хүмүүс бол 23 нь тэдний ар гэрийнхэн, найз нөхөд юм байна.

Харьяаллаар нь авч үзвэл Сөүл хотод 51, Гёнги мужид 21, Инчеонд 7, Хойд Чунчён мужид 5, Чэжү арал болон Бусан хотод тус тус нэг халдвар тээгч илэрчээ.

Өмнөд Солонгосын засгийн газар энэ долоо хоногоос эхлэн хорио цээрийн дэглэмээ сулруулахаар бэлдэж байсан нь ийнхүү бэрхшээлтэй тулгарч байна.

“Шөнийн клубүүдэд зочилсон 5,517 хүний тухай мэдээллийг хотын захиргаа олж авснаас 2,405 хүнтэй бид холбогдож чадсан. Үлдсэн 3,112 хүнтэй холбоо тогтоож чадахгүй байна. Тэд худал утасны дугаар бүртгүүлж, зориудаар нэрээ нууцалж байгаа бололтой” гэж Сөүл хотын захирагч Пак Вон Сүн өнөөдөр болсон хэвлэлийн хурлын үеэр мэдэгджээ.

Тиймээс нэрээ ил болгох хүсэлгүй хүмүүст зориулж үнэ төлбөргүй, нэр усгүй оношилгоо хийхэд бэлэн байгааг тэр мэдэгдсэн юм.

Сүүлийн 24 цагийн хугацаанд Өмнөд Солонгост коронавирусийн халдварын 35 шинэ тохиолдол бүртгэгдсэн нь дөрөвдүгээр сарын 9-ний өдрөөс хойш хугацаанд нэг өдөрт илэрсэн хамгийн олон тохиолдол болжээ.

Тахлын хоёр дахь давалгаа эхэлж болзошгүй байгаа тул сургуулиудын хичээлийг эхлүүлэх хугацааг хойшлуулах саналыг Сөүл хотын боловсролын газрын дарга өнөөдөр гаргасан байна.

“Бидний хүүхдүүд хамгийн эхний ээлжинд тахлаас хамгаалагдах ёстой. Тахлын хоёр дахь давалгаа эхэлж болзошгүй байгаа энэ үед сургуулиудын нээх хугацааг эргэж харах ёстой гэж би үзэж байна” гэж Сөүл хотын боловсролын газрын дарга Чо Хэ Ён өнөөдөр фэйсбүүк хуудсандаа бичжээ.

Хуваарь ёсоор энэ долоо хоногийн Лхагва гарагт ахлах ангийн сурагчдын хичээл эхэлж, хамгийн сүүлд бага ангийнхны хичээл зургаадугаар сарын 1-нд эхлэх төлөвлөгөөтэй байгаа юм.

 

Эх сурвалж: Yonhap News

 

x