2020/05/30
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,805.97₮
B30
УЛААНБААТАР
11°
|
B30
УЛААНБААТАР
19°
|
B30
УЛААНБААТАР
18°
|
19:00
S30
10°
20:00
S30
21:00
S29
22:00
S29
23:00
S29
00:00
S29
01:00
S29
02:00
S29
03:00
S31
04:00
S31
05:00
S31
06:00
S32

ОХУ элсэлтийн ерөнхий шалгалтаа 6 дугаар сарын 8-ны өдөр зохион байгуулна

ikon.mn
2020 оны 5 сарын 11
iKon.MN
Зураг

ОХУ-ын Гэгээрлийн яамны орлогч сайд Дмитрий Глушко “Комсомолын үнэн” радиостанцид өнгөрсөн Ням гарагт ярилцлага өгөхдөө элсэлтийн ерөнхий шалгалтыг 2020 оны 6 дугаар сарын 8-ны өдөр зохион байгуулах тов хэвээр байгаа талаар мэдэгдсэн байна. Гэхдээ цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан элсэлтийн ерөнхий шалгалтын товд өөрчлөлт орох магадлалтай юм байна. 

Оросын Гэгээрлийн яам нь тус улсын Хэрэглэгчдийн эрхийг хамгаалах, иргэдийн сайн сайхан байдлыг хянах албатай хамтран коронавирусийн халдварын тархалтын нөхцөлд элсэлтийн ерөнхий шалгалтыг зохион байгуулахад мөрдөх зааварчилгааг боловсруулсан байна. Зааварчилгааны дагуу шалгалтын байранд нэмэлт ариутгал, халдваргүйжүүлэлт хийх, шалгуулагчдын биеийн халууныг шалгалтын байрын үүдэнд хянах болон шалгуулагчдын суудлыг хол зайтай байрлуулна.

Тус улсын Эрүүл мэндийн сайд Михаил Мурашко элсэлтийн ерөнхий шалгалтыг 8, 9 дүгээр саруудад зохион байгуулах нь илүү аюулгүй гэж өмнө мэдэгдэж байсан бол Оросын Боловсрол, шинжлэх ухааны салбарын хяналт, шалгалтын алба уг шалгалтын товыг 8 дугаар сард шилжүүлэх нь байж болох бас нэгэн хувилбар гэж харж байгаа талаар ТАСС-т мэдэгджээ.

 


Эх сурвалж: БСШУСЯ /tass.ru/




2020 оны УИХ-ын сонгуультай холбоотой нэгдсэн мэдээ, мэдээллийг та манай “Сонгууль 2020” хуудаснаас аваарай!

x