2020/06/01
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,805.97₮
B30
УЛААНБААТАР
20°
|
B30
УЛААНБААТАР
14°
|
B30
УЛААНБААТАР
19°
|
13:00
S30
16°
14:00
S30
17°
15:00
S30
18°
16:00
S30
19°
17:00
S26
19°
18:00
S26
19°
19:00
S26
18°
20:00
S26
17°
21:00
S26
15°
22:00
S26
13°
23:00
S26
12°
00:00
S26
11°

Сингапурт робот нохой хүмүүст хоорондоо зайтай явахыг сануулж эхэлжээ

Р.Түвшин, iKon.mn
2020 оны 5 сарын 11
iKon.MN
Зураг

Цар тахлын энэ үед олон нийтийн газарт хүмүүс хоорондоо тодорхой зайтай явах шаардлага тавигдаж байгаа.

Тэгвэл энэ шаардлагыг хэрэгжүүлэх зорилгоор Сингапурын засгийн газар өнгөрсөн долоо хоногт АНУ-ын Boston Dynamics компанийн робот нохойг туршиж эхэлжээ.

Тус хотын Бишан-Ан Кио цэцэрлэгт хүрээлэнд Spot нэртэй, дөрвөн хөлтэй робот хоёр долоо хоногийн хугацаатай туршигдахаар болсон байна.

Эргүүлийн робот нь камертай бөгөөд цэцэрлэгт зугаалж буй хүмүүсийн хоорондын зайг мэдрээд шаардлагатай бол очиж анхааруулах үүрэгтэй.

Гэхдээ уг робот хүмүүсийн зургийг цуглуулахгүй, хэн болохыг нь тодорхойлохгүй. Өөрөөр хэлбэл хүний хувийн мэдээлэлд халдахгүй ажээ.

Хэрвээ туршилт амжилттай болбол Spot-ийг цаашдаа оргил ачааллын үеэр тогтмол ажиллуулах юм байна.

Робот нохой ашигласнаар эргүүлийн ажлын байрыг хэмнэж, вирус тараах эрсдлийг бууруулж байгааг Сингапурын Хүрээлэнгүүдийн захиргаанаас мэдээлжээ.

Коронавирусийн тархалттай тэмцэхэд технологи ашиглах явдал сүүлийн үед нэмэгдэж байгаа. Тухайлбал АНУ, Хятадын зарим хотуудад дрон ашиглан хорио цээрийн дэглэм хэрэгжүүлж эхэлсэн байна.

Эх сурвалж: The Verge

 




2020 оны УИХ-ын сонгуультай холбоотой нэгдсэн мэдээ, мэдээллийг та манай “Сонгууль 2020” хуудаснаас аваарай!

x