Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/05/11-НД НИЙТЛЭГДСЭН

“Дээд боловсролын реформ” нээлттэй вебинар болно

ikon.mn
2020 оны 5 сарын 11
iKon.MN
Зураг зураг
GETTY IMAGES

Дээд Боловсролын Хөгжлийн Академи, Боловсролын Реформ Хөдөлгөөн хамтран “Дээд боловсролын Реформ” сэдэвт нээлттэй вебинар-ыг энэ сарын 13-нд онлайнаар /zoom meeting/ зохион байгуулах гэж байна.

Монголын төрийн өмчийн их сургуулиуд улс төрөөс хэт хамааралтай болсноор, бие даасан байдал алдагдаж, засаглалын хямралд өртөж байгааг дагаад бага санхүүжилт, чадваргүй хүний нөөц, үр дүнгүй сургалт цаашлаад оюутны эрх ашиг хөндөгдөж байна. Монгол Улсад дээд боловсрол эзэмшсэн хүний тоо их хэрнээ ур чадвартай ажиллах хүчний олдоц муу, судалгаа инновацын гарц хангалтгүй байгаа нь дээд боловсролын чанар сул байгааг илтгэж байна.

Дэлхийн дээд боловсролын ирээдүйн чиг хандлага, Монголын дээд боловсролын шинэчлэлийн асуудалд дэлхийн дээд боловсролын экспертүүд санал бодлоо хуваалцаж, шийдэл гарцыг уг вебинар-аар хэлэлцүүлнэ. “Дээд боловсролын Реформ” нээлттэй вебинар-ын зочин илтгэгчээр Хонг Конгийн Их сургуулийн Емирит Профессор Кай-Мин Чен, дээд боловсролын эксперт Жамил Салми нар оролцоно. Вебинар Монгол орчуулгатай явагдана.

Зочин илтгэгчид:

 

Дэлхийн дээд боловсролын эксперт Кай-Мин Чен нь, Хонг Конгийн Их сургуулийн Эмирит Профессор, Харвардын их сургуульд зочин профессор, Дэлхийн банк, ЮНЕСКО, НҮБ зэрэг байгууллагад зөвлөхөөр ажиллаж байсан туршлагатай бөгөөд судалгааны чиглэл нь нийгмийн өөрчлөлттэй холбоотой боловсролын шинэчлэл болон боловсролын системийн судалгаа юм.

Тэрбээр Хонг Конгийн их сургууль дээр зохион байгуулагддаг Дээд боловсролын зуны институтээр Монголын их дээд сургуулийнхан болон боловсролын салбарынханд хэдийнээ танил болсон билээ. Сүүлийн жилүүдэд Монголын дээд боловсролын салбарын шинэчлэлд хувь нэмрээ оруулсаар байгаа эрхэм багш юм.



 

Профессор Жамил Салми нь Дэлхийн банкны дээд боловсрол хариуцсан зохицуулагчаар ажиллаж байсан. 1994 онд Дэлхийн банкны анхны дээд боловсролын бодлогын тайлан, 2002 онд ’Мэдлэгийн нийгмийг байгуулах: Дээд боловсролын шинэ сорилтууд’ ном, 2009, 2011 онд ‘Дэлхийн шилдэг судалгааны их сургуулийг байгуулах нь’ номоо тус тус хэвлүүлсэн.

Жамил Салми нь 2010 онд Дэлхийн банкны Монголын дээд боловсролын бодлогын судалгааны тайланг бичих ажлыг удирдаж, Монголын дээд боловсролд хувь нэмрээ оруулсаар байгаа эрхэм юм.

 

“Дээд боловсролын Реформ” нээлттэй вебинарын хөтөлбөр

09:30-09:45

Нээлт, танилцуулга

09:45-10:10

Kай-Мин Чен /Facing the Future: Where is Higher Education?/

 

10:10-10:45

Панел хэлэлцүүлэг /Жамил Салми, Дэлхийн дээд боловсролын эксперт, Р.Бат-Эрдэнэ-Дээд боловсролын академийн УЗ-ийн дарга, Д.Бадарч, ШУТИС-ийн УЗ-ийн дарга, Ө.Ганзориг-Эдийн засагч, Сангийн дэд сайд Х.Булгантуяа, Ардчилсан залуучуудын холбооны Ерөнхийлөгч С.Эрдэнэболд, Г.Орхон-Дээд боловсрол судлаач/

10:45-11:00

Дүгнэлт

 

 

“Дээд боловсролын Реформ” вебинарыг Боловсролын салбарын мэргэжилтэн, багш судлаач, бодлого тодорхойлогч, олон нийтэд зориулан үнэ төлбөргүй, нээлттэйгээр зохион байгуулах юм байна. Уг нээлттэй вебинарыг Zoom Meeting ашиглан хийх бөгөөд та бүхэн доорх линкээр бүртгүүлээрэй!

Бүртгүүлэх холбоос:

https://us02web.zoom.us/webinar/register/WN_PPkNhE5WT7ap9oKStUPeOA