2020/07/11
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,832.22₮
B30
УЛААНБААТАР
22°
|
12°
B30
УЛААНБААТАР
27°
|
13°
B30
УЛААНБААТАР
29°
|
14°
11:00
S26
16°
12:00
S30
17°
13:00
S30
18°
14:00
S30
18°
15:00
S30
18°
16:00
S30
18°
17:00
S30
18°
18:00
S30
18°
19:00
S30
18°
20:00
S30
17°
21:00
S29
14°
22:00
S29
13°
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/05/11 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

"Бельгиэс ирж, биеэс нь эсрэг биет илэрсэн иргэнд давтан шинжилгээ хийж байгаа. Ажиглалтад авсан"

Г.Өлзийхутаг, iKon.mn
2020 оны 5 сарын 11
iKon.MN
Зураг
Эрүүл Мэндийн Яам /Гэрэл зургийг MPA.mn/

Эрүүл мэндийн яамны ээлжит хэвлэлийн хурлын дараа ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа Бельги улсаас ирсэн, шинжилгээгээр эсрэг биет илэрсэн иргэний талаар мэдээлэл өгөв.

Тэрбээр "Бельги улсаас ирсэн иргэнд давтан шинжилгээ хийж байгаа бөгөөд тухайн иргэн одоогоор ажиглалтад байна. Тэрбээр гаднын улсад аялж байх хугацаандаа халдвар авч, хөнгөн балархай хэлбэрээр өвдөөд эдгэрсэн гэдгийг бид өмнө нь мэдээлсэн.

Ирсэн хойноо нэг ч хүнд халдвар тараагаагүй бөгөөд бид ойрын хүмүүст нь шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй.

Мөн тухайн иргэнд дахин коронавирус илрээгүй байна.

Түүнчлэн Монгол Улсад ийм тохиолдол өөр бүртгэгдээгүй.

Бид тусгай үүргийн онгоцоор ирсэн зорчигчдоос гадна тандалтын шинжилгээг долоо хоногт 80-120 хүнд түүврийн аргаар хийж байгаа.

Түүнээс гадна сайн дураараа хүлээн авахад ирж байгаа хүмүүсийн шинжилгээ гээд нийт долоо хоног тутамд 200 гаруй хүнд шинжилгээ хийж буй. Энэ тандалт судалгаанаас коронавирус илэрсэн хүн байхгүй" гэв.

Видео:

https://www.facebook.com/iKonNews/videos/261911671628877/

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.
x