Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/05/11-НД НИЙТЛЭГДСЭН

Саудын Арабын засгийн газар тэтгэмжээ зогсоож, НӨАТ-ын татварaa гурав дахин нэмэгдүүлэхээр болжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2020 оны 5 сарын 11
iKon.MN
Зураг зураг

Саудын Арабын засгийн газар амьжиргааны өртгийг бууруулах зорилгоор өөрийн иргэдэд олгодог тэтгэмжээ зогсоож, нэмүү өртгийн албан татварыг гурав дахин нэмэгдүүлэхээр болсныг өнөөдөр зарлажээ.

Тус улсын төрийн төв хэвлэлд мэдээлснээр зургаадугаар сарын 1-нээс эхлэн засгийн газрын тэтгэмжийг зогсоох бол НӨАТ-ын татварын хэмжээг долдугаар сарын 1-нээс эхлэн одоогийн 5 хувиас 15 хувь болгон нэмэгдүүлэхээр болсон байна.

Коронавирусийн цар тахал дэлхийн эдийн засагт хүнд цохилт өгснөөс үүдэлтэй Саудын Арабын орлогын гол эх үүсвэр газрын тосны үнэ ханш огцом унаад байгаа. Улс орнуудын эдийн засаг хэзээ бүрэн сэргэж, газрын тосны зах зээлийн эрэлт нэмэгдэх нь тодорхойгүй байгаа тул тус улсын эрх баригчид ийнхүү “бүсээ чангалах” арга хэмжээ авч эхэлжээ.

 

Эх сурвалж: Reuters