Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/05/11-НД НИЙТЛЭГДСЭН

Илон Маск өөрийг нь шүүмжилсэн хүнийг орос хэлээр доромжлов

Р.Төмөр, ikon.mn
2020 оны 5 сарын 11
iKon.MN
Зураг зураг

АНУ-ын технологийн салбарын бизнесмэн Илон Маск сошиал сүлжээнд дуулиантай мэдэгдэл хийдгээрээ алдартай нэгэн юм.

Тэрбээр өнгөрсөн долоо хоногт хорио цээрийн дэглэм тогтоож, Теслагийн үйлдвэрийг удаан хугацаанд сул зогсоосон Калифорни мужийн захиргааг шүүхэд өгч, нээх зөвшөөрөл өгөхгүй бол үйлдвэрээ тус мужаас нүүлгэнэ гэж сүрдүүлсэн байна.

Ням гарагт Клинтоны засаг захиргаанд сайдаар ажиллаж байсан эдийн засагч Роберт Райх түүний үйлдлийг шүүмжилжээ.

Райх твиттер хуудсандаа “Илон Маск хүмүүсийн эрүүл мэндийг эрсдэлд оруулах шаардлагыг нь биелүүлэхгүй бол ажлын байргүй болгоно гэж сүрдүүлжээ. Капитализмын хамгийн муухай нь энэ юм” гэж бичсэн байна.

Харин Маск удалгүй түүний жиргээнд хариулахдаа орос доромж үг ашиглажээ.

Маск эхлээд “идиот” гэж кирилл үсгээр Райх руу довтолсноо удалгүй “уучлаарай. Скучный идиот гэх гэж байлаа” хэмээн зассан байна.

 Тесла компани 10,000 ажилчинтай Калифорнийн Фремонт дахь үйлдвэрээ нээлгэх шийдвэр гаргуулахаар шүүхэд хандсан юм. Хэрвээ энэ хүсэлтийг нь хүлээж авахгүй бол үйлдвэрээ Калифорни мужаас нүүлгэнэ гэж Маск сүрдүүлээд байна.