Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/05/11-НД НИЙТЛЭГДСЭН

Moody’s агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийг “тогтвортой” хэмээн үнэлж байснаа бууруулж “сөрөг” болголоо

Б.Жаргалмаа, IKON.MN
2020 оны 5 сарын 11
iKon.MN
Зураг зураг

Олон улсын үнэлгээний Moody’s байгууллага Монгол Улсын Засгийн газрын зээлжих зэрэглэлийн үнэлгээг тавдугаар сарын 8-нд өөрчилж, манай улсын төлөвийг “тогтвортой” гэснийг “сөрөг” болгон бууруулжээ.

Манай улсыг богино хугацаандаа “ерөнхий биш” хэмээн үзсэн ч В3 үнэлгээг хэвээр үлдээсэн байна. 

Ийнхүү үнэлгээгээ бууруулсан шалтгааны нэг нь экспортын огцом унах эрсдэлтэйгээс гадна урсгал дансны алдагдал ихээхэн хэмжээгээр тэлэх төлөвтэй байгаа нь Монгол Улс гадаад өрийн санхүүжилтээс хамаарах байдлыг улам нэмэгдүүлж буй явдал аж. 

Монгол Улсын экспортын гол түүхий эдүүд болох нүүрс, зэсийн үнэ тасралтгүй унаж буй. Хятад төдийгүй дэлхийн эрэлт буурч байгаатай холбоотой экспорт хэмжээ багассанаас урсгал дансны алдагдал дотоодын нийт бүтээгдэхүүний 15-20 хувь хүртэл өсөх төлөвтэй. Үүнийг дагаад гадаад валютын нөөц 2020 оны төгсгөл гэхэд 3 тэрбум ам.долларт хүрч буурна хэмээн Moody's дүгнэсэн байна. Түүнээс гадна цар тахлын үед эдийн засгийг идэвхжүүлэх арга хэмжээтэй холбоотойгоор оны эхэнд ДНБ-ий 4.8 хувьтай тэнцэж байсан төсвийн алдагдал 2020 оны сүүлч гэхэд ДНБ-ий 8.5 хувьд хүрч өснө хэмээн тооцоолжээ.

 

Эх сурвалж: Moody's