2020/07/13
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,832.22₮
B30
УЛААНБААТАР
27°
|
14°
B30
УЛААНБААТАР
29°
|
16°
B30
УЛААНБААТАР
27°
|
16°
02:00
S31
12°
03:00
S31
12°
04:00
S31
11°
05:00
S29
12°
06:00
S30
13°
07:00
S30
14°
08:00
S30
16°
09:00
S30
18°
10:00
S30
20°
11:00
S30
22°
12:00
S30
23°
13:00
S30
24°
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/05/11 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ангела Меркелийг Хитлертэй зүйрлэсэн Мальтын элчин сайд огцорчээ

Р.Төмөр, ikon.mn
2020 оны 5 сарын 11
iKon.MN
Зураг

Германы канцлерь Ангела Меркелийг Адольф Хитлертэй адилтгаж, дипломат маргаан үүсгэсэн элчин сайдаа огцруулах шийдвэр гаргасныг Мальт улсын гадаад хэргийн яам Ням гарагт мэдэгджээ.

Тус улсаас Финланд улсад суух элчин сайд Майкл Заммит Табона өнгөрсөн Баасан гарагт буюу дэлхийн хоёрдугаар дайн Европт дууссаны 75 жилийн ойн өдөр фэйсбүүк хуудсандаа “75 жилийн өмнө бид Хитлерийг зогсоосон. Харин Ангела Меркелийг хэн зогсоож чадах бол? Тэр Хитлерийн мөрөөдлийг гүйцэлдүүлж, Европыг хяналтдаа оруулаад байна!” гэж бичсэн юм.

Мальтын гадаад хэргийн сайд Эварист Бартоло фэйсбүүк постоо устгахыг элчин сайдаас шаардаж, түүний бичсэн зүйл Мальтын засгийн газрын байр суурь биш болохыг мэдэгджээ.

Мөн Герман улсын засгийн газраас албан ёсоор уучлал гуйх болсон байна.

Элчин сайд Заммит Табона нь бизнесмэн байсан бөгөөд 2014 онд Финландад суух элчин сайдаар томилогдож байжээ.

Газрын дундад тэнгисийн жижиг арал дээр оршдог, хагас сая орчим хүн амтай Мальт улс нь Европын Холбооны хамгийн жижиг гишүүн орнуудын нэг бол Герман улс нь тус холбооны хамгийн том гишүүн, эдийн засгийн гол хөдөлгөгч хүч нь болдог.

 

Эх сурвалж: Reuters

 

x