Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/05/11-НД НИЙТЛЭГДСЭН

Өнөөдрөөс 12 дугаар ангийн сурагчдад танхимын давтлага өгч эхэлнэ

Б.Бадамгарав, IKon.mn
2020 оны 5 сарын 11
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр ерөнхий боловсролын сургуулийн 12 дугаар ангийн сурагчдад өнөөдрөөс давтлага хичээл өгч эхэлнэ.

Улсын хэмжээнд 596 сургууль дээр давтлага хичээлийг зохион байгуулахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа хэмээн БСШУСЯ-ны Ерөнхий боловсролын бодлогын газрын дарга Т.Ням-Очир мэдээлж байв.

Давтлага хичээлийн үед

  • Нэг ангид 10-15 сурагч хичээллэнэ.
  • Сурагчид зөвхөн өөрт оногдсон суудалд сууна.
  • Нэг хүүхэд гурав хүртэл хичээлийн давтлагад суух боломжтой.
  • Ангийн байрлалаас хамаарч орох, гарах урсгалын дагуу сургуульдаа орж, гарна.

Түүнчлэн давтлага хичээлд сурагч сайн дураараа хамрагдах бөгөөд сургуулийн удирдлагууд заавал суухыг шаардахгүй аж.