Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/05/10-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Янжмаа: Герман улсад халдварын индекс 1.1-д хүрсэн тул ирэх өдрүүдэд нөхцөл байдлаа анхааралдаа авахыг мэдээлсэн

Б.Даваабазар, iKon.mn
2020 оны 5 сарын 10
iKon.MN
Зураг зураг
гэрэл зургийг MPA.mn

Халдварын нөхцөл байдал зарим улсад ямар байгаа талаар шинэ мэдээллийг ЭМЯ-ны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б.Янжмаа танилцууллаа.

Тэрбээр "БНСУ-ын Итэвон дүүрэгт халдвар гарсантай холбоотойгоор Сөүл хотын 2,100 гаруй баар цэнгээний газрыг хаах шийдвэр гарсан. Мөн 

  • Сингапур улсад өчигдөр 753 тохиолдол шинээр бүртгэгдсэнээс 9 нь тус улсын байнгын оршин суугч, үлдсэн нь цагаач ажилчид байсан. Нийт халдварын тохиолдол 22,000 гаруй тохиолдол болсон.
  • Япон улсад өчигдөр 114 шинэ тохиолдол бүртгэгдсэний 36 нь Токио хотод бүртгэгдсэн. Тус улсад нийт тохиолдлын тоо 15,700 гаруй байгаагаас эдгэрсэн хүн нь 8,700-д хүрчээ.
  • Иран улсад нийт бүртгэгдсэн тохиолдлын тоо 106 мянга гаруй бөгөөд нас баралт 6,500 гаруйд хүрсэн.
  • ОХУ-д өчигдөр 10,800 гаруй тохиолдол шинээр бүртгэгдсэн. Мөн хугацаанд 104 нас баралт шинээр бүртгэгдсэн. 
  • Герман улсад өнгөрсөн 24 цагийн хугацаанд 103 нас баралт шинээр бүртгэгдэж, нас баралтын түвшин нь 4.4 хувь болсон. Мөн халдварын индекс нь 1.1 болж өссөн тул ирэх өдрүүдэд нөхцөл байдлыг сайтар анхааралдаа авах шаардлагатайг мэдээлсэн” гэлээ. 
ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.