Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/05/10-НД НИЙТЛЭГДСЭН

"Орон нутгийн 11 чиглэлийн галт тэргэнд зорчсон 4,350 хүнд тандалт, судалгаа хийхэд коронавирусийн халдвар илрээгүй"

Б.Даваабазар, iKon.mn
2020 оны 5 сарын 10
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн халдварын талаар ээлжит мэдээллээ хийлээ. 

ШУУД ҮЗЭХ: 

https://www.facebook.com/www.mohs.mn/videos/2275889252719862/

ЭМЯ-ны Тандалт, шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл "Дэлхийн 215 улс, бүс нутагт цар тахал дэгдээд байна. Бямба гарагийн байдлаар дэлхий даяар коронавирусийн халдварын батлагдсан тохиолдол 3,983,233 хүрлээ. Нийт 277,041 хүн Covid-19 өвчнөөр нас барж, 1,3 сая гаруй хүн эдгэрсэн.

Манай улсын хувьд 42 зөөвөрлөгдөн орж ирсэн тохиолдол бүртгэгдсэнээс 14 хүн эдгэрч дараагийн шатанд шилжсэн билээ.

Солонгос улсын иргэний бааранд үйлчлүүлсэн энэ үйл явдалтай холбоотойгоор тус улсад өвчний хоёр дахь давлагаа гарч магадгүй байгааг мэргэжилтнүүд нь зөвлөж байгаа юм.

Өнөөдрийн байдлаар ажиглалтад 991 хүн байна. Орон нутгийн 11 чиглэлийн галт тэргэнд Төмөр замын нэгдсэн эмнэлгийн 11 их эмч, 371 ажилтан ажиллаж, 4,350 зорчигчдод коронавирус илрүүлэх тандалт судалгаа хийж, эрүүл мэндийн байдалд нь хяналт тавьсан. Одоогоор коронавирусийн халдвар илрээгүй байна.

24 цагийн 119 дугаарт ирсэн 156 дуудлагад зөвлөгөө өгсөн. Маск нь өөрөө бохирдолтой, халдвар дамжуулах тараах хүчин зүйл болдог тул иргэд маскаа ил задгай хаяхгүй байхыг зөвлөж байна" гэв. 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.