Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/05/13-НД НИЙТЛЭГДСЭН

GALAXY S20 утсаар MICHEL&AMAZONKA брендийн шинэ цуглуулгын зураг авалтыг хийлээ

СУРТАЛЧИЛГАА
2020 оны 5 сарын 13
Сурталчилгаа
Гар утасны зураг авалтын түүхэн дэх шинэ бүлгийг нээе!

Galaxy S20 загварын утаснууд 8К нягтрал, дүрс бичих зуураа өндөр чанартай зураг дарах боломж, ухаалаг зай хураагуур, хүчирхэг процессор мөн их хэмжээний санах ойн багтаамж зэргээрээ гэрэл зургийн ертөнцөд шинэчлэл авчраад байгаа билээ. Тэгвэл уг утасны хүчин чадлыг танилцуулж, загварын зураг авалт болон видео бичлэгийг бүхэлд нь гар утсаар хийжээ. Мэргэжлийн камерыг орлож буй уг утас нь орчин үед хувцас загварын гэлтгүй бүхий л салбарт дэвшилтэт, шинэ боломжуудыг авчирсаар байна.

“Монголын Мэргэжлийн Загвар Зохион Бүтээгчдийн Холбоо”-ноос зохион байгуулж буй дижитал загварын 7 хоногийн арга хэмжээний хүрээнд Michel&Amazonka бренд ээлжит S/S-20 цуглуулгаа “Сайн байна уу?” нэрийн доор танилцуулж байгаа бөгөөд уг шинэ цуглуулганы зургуудыг Galaxy S20 Ultra утсаар дарж, видео бичлэгүүдийг Galaxy S20+ утсаар хийн мэргэжлийн програм дээр гүйцэтгэлийг хийсэн байна.

 
 
 
 

Цуглуулганы дэлгэрэнгүй зургуудыг ЭНД ДАРЖ ҮЗНЭ ҮҮ.

Жил бүрийн эхний улиралд болдог Samsung Unpacked дэлхийн нээлтийн үеэр Galaxy S загвар шинээр танилцуулагддаг уламжлалтай ба энэ жилийн арга хэмжээ АНУ-н Сан Франциско хотод зохион байгуулагдсан билээ. Энэхүү нээлтийн арга хэмжээний шууд дамжуулалтыг Galaxy S20 серийн утсаар хийсэн байна. Тэгвэл мэргэжлийн камераар бус Galaxy S20+ утсыг ашиглан Улаанбаатар хотын түүх, дурсамж агуулсан Улаанбаатар төмөр зам, СТӨ, Бага тойрог зэрэг газруудад загварын видеоны дүрсүүдийг авчээ. Энэхүү бичлэгнээс та бүхэн бүүдгэр харанхуй орчинд ч, нарны хурц тусгалын урдаас ч, хөдөлгөөнтэй, сарнилттай үед ч камер үндсэн дүрсийг алдалгүй буулгаж буйг харж болно.

Электроник болон хувцас загварын сонирхолтой хамтрал болсон дээрх бүтээлүүдийн ард ямар үйл явц өрнөсөн нь сонирхлыг тань татаж буй байх. Мэргэжлийн камераар бус гар утсаар хийгдсэн зураг авалтыг харахад энгийн ч үр дүн нь гайхалтай байгаа нь дэвшилтэт технологийг бодитоор мэдрүүлсэн Galaxy S20 бидний амьдралыг улам хялбар болгож буйг харж болох юм.

 

 

Самсунгийн хэрэглэгчийн лавлах: 1800-2555

Албан ёсны хуудас: www.facebook.com/SamsungMongolia

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.