Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/05/09-НД НИЙТЛЭГДСЭН

Ш.Энхтөр: COVID-19 тархсан тохиолдолд ЭХЭМҮТ-д 83 ор дэлгэнэ

Б.Бадамгарав, IKon.mn
2020 оны 5 сарын 9
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Шинэ коронавируст халдварын эсрэг бэлэн байдлыг хангах хүрээнд хэрхэн ажиллаж буй талаар ЭХЭМҮТ-ийн Ерөнхий захирал Ш.Энхтөр өнөөдөр танилцууллаа.

Тус төв дайчилгаанд ажиллах хүний нөөц, эмнэлгийн тоног төхөөрөмж, хийн хангамжийн бэлэн байдал, эм хэрэгслийн хэрэгсэл, урвалж бодисын бэлэн байдал зэрэг 10 чиглэлээр хийсэн судалгаандаа үндэслэн нөөцийг тасралтгүй үргэлжлүүлэх төлөвлөгөө гарган, хэрэгжүүлж байгаа аж. Мөн улс оронд халдвар гарсан тохиолдолд

  • хүүхдийн эрчимт эмчилгээний найман ортой тасаг,
  • эх барих эмэгтэйчүүдийн дөрвөн ор бүхий тасаг,
  • хөнгөн тохиолдлын эмчилгээний 71 ортой тасаг нийт 83 орыг дэлгэн ажиллах тооцоог хийжээ.

ЭХЭМҮТ-ийн Ерөнхий захирал Ш.Энхтөр "ЭХЭМҮТ 12 чиглэлээр сургалт зохион байгуулж, давхардсан тоогоор 121 тасаг нэгж, 1,571 эмч ажилтан хамрууллаа. Олон нийтэд чиглэсэн сургалт сурталчилгааны ажлыг ч мөн хийж байна.

COVID-19-ийн сэжигтэй 28 тохиолдолд манай төвийн 10 эмч ажиллан, тусламж үзүүлсэн. Тодруулбал, ХӨСҮТ ба тусгаарлах байруудад байгаа 16 жирэмсэн эх, таван хүүхдэд тусламж үйлчилгээ үзүүлээд байна.

ЭХЭМҮТ-д энэ хугацаанд сэжигтэй долоон тохиолдол ирснээс ХӨСҮТ-тэй хамтран шинжилгээ хийхэд үгүйсгэгдсэн тул үндсэн эмчилгээ хийж, эдгэрүүлэн гаргасан.

Үндсэн тусламж үйлчилгээ хэвийн явагдаж байна. Хэвтэн эмчлүүлэгсдийн тоо өмнөх оны гурван сартай харьцуулахад харьцангуй багассан боловч ор хоногийн төлөвлөгөөний биелэлт 108 хувьтай байгаа" гэв.

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.