Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/05/09-НД НИЙТЛЭГДСЭН

Д.Нямхүү: ХӨСҮТ-д 48 хоног эмчлүүлсэн нэг хүн эдгэрч, өнөөдөр эмнэлгээс гарлаа

Б.Бадамгарав, IKon.mn
2020 оны 5 сарын 9
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

ХӨСҮТ-ийн лабораторид хийгдсэн шинжилгээний хариуг зарлаж байна.

ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү "Өчигдрийн байдлаар 66 хүнд шинжилгээ хийлээ. Тухайлбал,

  • Тандалтын зорилгоор цуглуулсан 18 ийлдсийн шинжилгээнд коронавирус илрээгүй.
  • ХӨСҮТ-д тусгаарлагдсан дөрвөн хүний болон ажиглах байруудад тусгаарлагдсан 22 хүний давтан шинжилгээнээс коронавирус илрээгүй.
  • Дархан-Уул аймгийн Вирус судлалын салбар лабораторид Алтанбулаг боомтоор орж ирсэн ачаа тээврийн 22 жолоочоос шинжилгээ авахад коронавирус илрээгүй.

Өнөөдөр нэг хүн эдгэрч, ХӨСҮТ-ээс гарч, дараагийн хяналт руу шилжлээ. Энэ хүн ХӨСҮТ-д 48 хоног эмчлүүлсэн. Дараагийн хяналтын үед нь түүнээс давтан шинжилгээг авч, хянах юм" гэлээ.

Мөн тэрбээр COVID-19-өөр өвчилсөн хүмүүсийн биеийн байдлын талаар "Өвчилсөн хүмүүсийн хоёр нь хүүхэд байсан бөгөөд эдгэрч гарсан. Ихэнх нь залуухан оюутан байгаа. Мөн 64 настай хүн ч бий. Өвчтөнүүдийн биеийн байдал тогтвортой байна. Жирэмсэн, хорт хавдартай, уушгины хатгаатай зэрэг давхар оноштой хүмүүс халдвар авсан байгаа. Гэхдээ бид эмчилгээ, оношилгоонд анхааран ажиллаж байна" гэв.

Халдвар авсан өвчтөнүүд дунджаар 14-56 хоног хэвтэн эмчлүүлж байгаа талаар ЭМЯ-ны Тандалт, шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл мэдээлэв.

https://www.facebook.com/www.mohs.mn/videos/624696918119607/

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.