Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/05/08-НД НИЙТЛЭГДСЭН

Цагаан ордон саран дээр олборлолт явуулахад зориулсан хууль эрх зүйн бичиг баримт боловсруулж эхэлжээ

Р.Түвшин, iKon.mn
2020 оны 5 сарын 8
iKon.MN
Зураг зураг

Цагаан ордон дэлхийн дагуул саран дээр олборлолт явуулах үйл ажиллагааг зохицуулах олон улсын гэрээний төсөл боловсруулж эхэлсэн тухай Ройтерс агентлаг саяхан мэдээлжээ.

NASA-гийн саран дээр хүн буулгах Artemis төслийн нэрээр “Artemis Accords” гэж нэрлэгдсэн гэрээний төсөлд саран дээр ирээдүйд байгуулагдах баазуудын ойр орчимд “аюулгүйн бүс”-үүдийг бий болгож, хөндөхөөс хамгаалах, мөн бааз байгуулсан компаниудад өөрийн мэдлийн гадаргаас эрдэс бодис олборлон ашиглахыг зөвшөөрөх зэрэг асуудлууд багтсан байна.

АНУ нь хамгийн сүүлд 1972 онд саран дээр хүн буулгаж байсан бөгөөд 2024 онд дахин хүн буулгах төлөвлөгөөтэй ажиллаж байгаа.

“Artemis Accords” гэрээнд Цагаан ордон эхний ээлжинд Канад, Япон, Европын орнууд, Арабын Нэгдсэн Эмират улсуудыг нэгтгэх яриа хэлэлцээ хийхээр төлөвлөсөн байгаа гэнэ. Харин сансар судлалын чиглэлд идэвхтэй ажилладаг Орос, Хятад улсуудтай эхний шатанд хэлцэл хийхгүй гэсэн мэдээлэл байна.

 

Эх сурвалж: CNET