Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/05/08-НД НИЙТЛЭГДСЭН

УИХ-ын хаврын чуулган ирэх долоо хоногт өндөрлөнө

А.Төгөлдөр, iKon.mn
2020 оны 5 сарын 8
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Засгийн газрын тухай, Хот байгуулах тухай зэрэг хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцлээ.

Хуралдааны төгсгөлд УИХ-ын дэд дарга Я.Санжмятав чуулганы хуралдаан ирэх долоо хоногт хаалтаа хийх гэж байгааг мэдэгдлээ. 

Тэрбээр “Өнөөдрийн нэгдсэн чуулганы хуралдаан өндөрлөж байна. Одоо залгуулаад УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл хуралдана. Мөн Төсвийн болон Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороод хуралдана. Ирэх долоо хоногт чуулган өндөрлөх гэж байгаатай холбогдуулан цаг сунгаж ажиллах болсныг үүгээр мэдэгдэж байна” гэлээ. 

Ийнхүү энэ удаагийн парламентын хамгийн сүүлийн чуулган ирэх долоо хоногт өндөрлөх гэж байна.