Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/05/08-НД НИЙТЛЭГДСЭН

Монголын анхны альтернатив сургуульд элсэхэд хэрэгтэй бүх МЭДЭЭЛЭЛ

СУРТАЛЧИЛГАА
2020 оны 5 сарын 8
Сурталчилгаа

Сургуулийн нэр: Томүжин Альтернатив сургууль

Элсэх анги:    

  • Дунд сургууль - 6, 7, 8, 9-р анги
  • Ахлах сургууль - 10, 11, 12-р анги

Хэрхэн элсэх: Өргөдлийн системээр хүүхдийг шалгаруулж авна. Энд дарж өргөдөлтэй танилцана уу?

Өргөдөл илгээх сүүлийн хугацаа: 2020.05.31

Онцлог: Альтернатив сургууль нь уламжлалт сургалтын систем буюу хичээл анги танхимд лекцээр ордог системд баригдалгүй, шинэ сургалтын хөтөлбөр ашигладаг сургууль юм. 

Зорилго: Томүжин альтернатив сургууль нь сурагчдыг амжилттай амьдрахад хэрэгцээтэй чадваруудыг зааж сургах, тестэд биш, амьдралд бэлтгэх, үүгээрээ сурагчдыг бие даасан, санаачлагатай, мөн өөрсдийгөө хөгжүүлэхийн зэрэгцээ дэлхийг өөрчлөхөд бэлэн “Хүчирхэгжсэн” хувь хүмүүс болгох юм. 

Бид хүчирхэгжсэн хувь хүнийг бий болгоно

Боловсрол нь сурагчдад эргэн тойрноо ойлгох, өөрийгөө болон өөрийнхөө боломжийг ойлгох чадварыг олгох зорилготой бөгөөд ингэснээрээ тэднийг амьдралд сэтгэл хангалуун хувь хүн, идэвхтэй, энэрэнгүй иргэн болгоход бэлддэг. Энгийнээр хэлэхэд амьдралд бэлтгэх зорилготой гэсэн үг. Гэвч одоогийн боловсрол хувцасны моод шиг Орос хэлээс, Англи хэл, одоо IT чиглэл рүү хөрвөсөөр. Харин хүчирхэгжүүлэх гэдэг бол моод, трэнд шиг солигдохгүй, цаг хугацаанд идэгдэхгүй ойлголт юм. Хорвоо дэлхий хичнээн өөрчлөгдөж байсан ч хүчирхэгжсэн хүн тухайн өөрчлөлтөд дасан зохицох, сөрж тэмцэх, даван туулах, улам сайжруулах чадвартай байх болно.

 

Ямар чадваруудыг хөгжүүлэх вэ? 

Physical vitality  буюу эрүүл мэнд. Томүжин aлтернатив cургуулийн сурагчид нь бие болон оюун ухаанаараа эрүүл байх хэрэгцээг ямагт өндөрт тавих бөгөөд үүнийг хангахын тулд өдөр бүр  дасгал хөдөлгөөн хийх, эрүүл хооллохыг сургалтын хөтөлбөрт тусгаж өгсөн.

Hard Skills буюу практик мэдлэг. Амжилттай хүмүүсийн хамгийн гол чадвар болон бусдаас ялгагдах чадвар нь олсон мэдлэгээ ашиглаж чаддаг байдал нь юм. Тиймээс манай сургууль нь дан онол зааж цээжлүүлэхдээ бус олсон мэдлэг нь жинхэнэ амьдралд хэрхэн хэрэг болж, хэрэгжиж болох талаар ойлгуулан сурагчдад туршлага хуримтлуулхыг илүү чухалд үздэг.

Soft Skill буюу харилцааны чадварууд. Сайн их сургуулийн дипломтай байх нь амжилттай амьдрахад хангалттай баталгаа биш болсон. 2017 онд гарсан Walden university гээс гарсан судалгаагаар soft skills нь ажил амьдрал дээр илүү  амжилттай байхад мөн өсөн дэвжиж суралцахад хамгийн чухал хэрэгтэй гэдгийг харуулсан. Мөн түүнчлэн хурдацтай өөрчлөгдөж буй амьдрал, технологийн дэвшил, байгууллагын бүтцийн өөрчлөлт нь soft skills-г ажил, кареерт илүү чухал болгож байна. Учир нь одоо үед технологийн дэвшлээс болж хүмүүс өдөр бүр давтагддаг ажил биш илүү бүтээлч буюу суралцах soft skills шаардлагатай ажлууд хийх болсон. Soft skills нь бусад чадваруудаа удирдан залж явах гол хэсэг нь тул хэрэв энэ чадвар үгүй аваас бусад чадвараа хөгжүүлж үргэлжлүүлэх боломжгүй болно. 

Passion буюу дотоод мотор. Хөгжих, амьдралд дэвжих, амжилттай бөгөөд аз жаргалтай байхад дотоод мотор болох хүсэл тэмүүлэл маш чухал. Учир нь хүн хүссэн юмаа хийж байгаа цагтаа өсөж, дэвжих боломж их байдаг. Тиймээс бид сурагчдаа өөрсдөө хүссэн зүйлээ хийх буюу хүссэн төсөл дээрээ ажиллаж өөрийн PASSION-аа дагах боломжийг бүрдүүлж байна.

 

Хэрхэн хүчирхэгжүүлэх вэ?

Бид өдөр тутмын дасгал хөдөлгөөнөөр эрүүл амьдралын хэв маягийг бий болгож, үлдсэн хоёр чадварыг академик хөтөлбөрийн үндсэн хоёр хэсгээр заана. Basics гэх энэхүү хэсэгт БСШУЯ-аас гаргасан “Цөм” хөтөлбөрийн дагуу шаардлагатай сэдвүүдээ боловсруулж hard skills-д сургана. Харин Mastery хэсэгт үзсэн сэдвүүдээ бататган soft skills-ээ эзэмших юм. Ихэнх сургуулийн сурагчид basics буюу үндсэн мэдээллээ багш нараар заалгаад харин гэртээ тухайн сэдвийнхээ даалгаврыг хийж тухайн сэдвээ яг эзэмших Mastery-гаа гэртээ гацаараа хийдэг. Харин манай сургуульд яг эсрэгээрээ гэртээ basic-ээ сурч, харин сургууль дээр mastery хэсгээ хийх юм. 

Технологийн дэвшлийг хэрхэн ашиглах вэ?

Заавал судлах хэрэгтэй хичээлийн 1155 цагийн 433 цагт ЦӨМ хөтөлбөрт багтсан агуулгуудыг сурагч дижиталаар буюу гэртээ сурах юм. Энэ нь сурагчид хичээл дээр ирж авдаг байсан мэдлэгээ гэртээ аваад, эсрэгээрээ сургууль дээр Mastery буюу үзсэн сэдвээ бататгаж тухайн сэдэвтэйгээ “барилдана” гэсэн үг юм.

 

Дижиталаар хичээл заах нь хүүхэд бүрийн ахиц, хичээлийн явцыг хянах боломж олгож, түүгээрээ хүүхэд бүрийн онцлогт тохируулан сурах үйл явцыг нь бүрэн дэмжих давуу талтай. Багш хүүхэд бүрт хүрч хичээлийг ойлгуулах боломжгүй гэсэн асуудал алга болж сурагч аливаа нэг хичээлийг бүрэн эзэмших хүртлээ хэдэн ч удаа давтаж болох тул уламжлалт тэнхимийн лекцээс хэд дахин үр дүнтэй байж цаг хэмнэх болно. Хэмнэсэн цагаа харин тухайн эзэмшсэн мэдлэгээ өөрийн болгож өөртөө болон бусдад хэрэгтэй зүйл бүтээхэд ашиглах боломж бүрдэж байна гэсэн үг. 

 

Тэгвэл Tomujin Digital-г ашигласнаар товчхондоо дараах давуу талууд бий болно. 

  • Сурагч бүрт тохирсон суралцах хурдаар хичээл явуулах
  • Багш, эцэг эхийн идэвхтэй оролцоо нэмэгдэнэ
  • Нарийн дата цуглуулалт болон хэмжилт хийх
  • Мультимедиа контент ашиглах
  • Идэвхтэй суралцах боломж 

Үүсгэн байгуулагч Б. Батжингаас хэдэн зүйл тодруулав.

 

- Сургууль байгуулах болсон сэдэл хаанаас төрөв?

- Би боловсролын салбарт 16 настайгаасаа хойш ажилласан. Сүүлийн 5 жилд Томүжин академиараа дамжуулан Монгол сурагч нарт дэмжлэг, чиглүүлэг өгч Харвард тэргүүтэй АНУ-ын шилдэг их дээд сургуулиудад тэнцүүлсэн байна. Үүнээс бид 10 жилийн боловсролын систем, хөтөлбөр нь төгс хэрнээ хэрэгжилт, заах арга барил нь аль ард хоцорчихсон байгааг мэдэрсэн. Иймээс бүрэн дунд боловсрол эзэмшихдээ амьдралд хэрэг болох чадваруудыг эзэмшсэн, туршлага хуримтлуулсан, бие даасан  хувь хүн бий болгохыг зорьж сургуулиа нээх болсон. Үүнд хамгийн гол нь технологийн дэвшил, эцэг эх багшийн оролцоог өндөр мөн үр дүнтэй байлгах болно. Бидний 5 жилийн туршлага, батлагдсан арга барилд суурилж, орчин үеийн боловсрол олгох арга барилыг Монгол хүүхдийн онцлогт тохируулсан хөтөлбөрүүдтэй гэсэн үг. 

- COVID-19 боловсролын салбарт ямархуу байгааг нэлээд харуулах шиг боллоо? Энэ талаар таны бодол?

- Тийм шүү. Та ч бас өөрөөсөө хөл хорионы үеэр таны хүүхдийн сургууль авсан төлбөрт тань хангалттай байхуйц шийдэл бий болгох, даван туулж байна уу гэдгийг асуугаад үзээрэй. Хүүхэд нь юу үздэгийг сая л эцэг эхчүүд мэдэж, багш нар олон талын чадвартай байх хэрэгтэйг сая л сорьж, хүүхдүүд хичнээн их цагийг зөвхөн онол үзэхэд зарцуулж байгааг сая л бүгд мэдэрсэн байх. Тиймээс ЮУ-г нь биш ЯАЖ-г нь өөрчилье гэж байгаа юм. Энэ сарын турш сонирхсон эцэг эхчүүдтэй уулзаж мэдээлэл зөвлөгөө ч өгч байна. /Энд дарж дэлгэрэнгүй мэдээлэл аваарай./

- Яагаад заавал өргөдлийн системээр шалгаруулж байна вэ?

 

 

- Бид зүгээр л мөнгөө бариад ирдэг хүмүүс гэхээс илүү чин хүсэлтэй, тууштай хөдөлмөрлөдөг, санаачлагатай сурагч, ийм хандлагыг бий болгодог эцэг эхийг хайж байна л гэсэн үг. Тиймдээ ч 3 шатлал бүхий өргөдлийн системээр хүүхдүүдээ шалгаруулж байна. Тухайн хүүхдийн дан ганц академи чадварыг бус олон талын чадвараар нь сонгоно гэсэн үг. Нийт 200 сурагч бид шалгаруулж авахын 40 хувь нь тэтгэлгээр байх болно. Мөн нэмэлтээр “21 мөрөөдөл” төслөөс шалгарсан 10-р ангийн сурагч нар тэтгэлгээр орж ирнэ. Хүүхэд хүрээллээсээ л бий болдог. 200 санаачлагатай, тууштай, хөдөлмөрч хүүхдүүдийн дунд тийм л хүүхэд бий болно.

- Онолоо гэртээ дижиталаар судалж буй тохиолдолд тэнхимийн хичээл хэрхэн өрнөх вэ?

- Яг зөв. Бид PBL буюу төсөлд суурилсан аргачлалаар сурсан онолын мэдлэгээ туршлага болгон авч бататгах болно. Хүүхдүүд өөрсдийн түвшинд таарсан тодорхой төслүүд дээр ажиллана. Жишээ нь: “Өөрийн улсыг бүтээх” төслийн багийнхан түүх, газарзүй, Нийгэм судлалын агуулгыг хоорондын уялдаа холбоотойгоор судалж, хэрэгжүүлнэ гэсэн үг. Энэ мэт олон сонирхолтой аргачлалыг хөтөлбөрүүддээ шингээсэн.

- Товч мэдээлэл өгсөнд баярлалаа. 


Томүжин Монголын анхны альтернатив сургуулийн ахлах ангийн элсэлтийн өргөдөл нээгдсэн байгаа юм байна. Мөн 5 сарын 8 буюу өнөөдөр 8 цагт дунд ангиудын элсэлтийн өргөдөл нээгдэх гэж байна.

 

Та бүхэн сургуультай холбоотой мэдээллийг 7777-3111 утсаар болон ЭНД дарж авна уу? Мөн tomujinschool.mn  хаягаар орж дэлгэрэнгүй мэдээлэл, өргөдлүүдтэй танилцаарай.

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.