2020/11/27
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,849.59₮
B30
УЛААНБААТАР
-12°
|
-20°
B30
УЛААНБААТАР
-15°
|
-23°
B30
УЛААНБААТАР
-13°
|
-23°
16:00
S32
-15°
17:00
S31
-16°
18:00
S31
-17°
19:00
S31
-18°
20:00
S31
-19°
21:00
S31
-20°
22:00
S31
-20°
23:00
S31
-20°
00:00
S31
-20°
01:00
S31
-21°
02:00
S31
-21°
03:00
S31
-21°
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/05/08 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

ХБНГУ болон БНСУ-д халдварын хоёр дахь давлагаа гарч болзошгүйг анхааруулжээ

Г.Өлзийхутаг, iKon.mn
2020 оны 5 сарын 8
iKon.MN
Зураг
Гэрэл зургийг mpa.mn

Дэлхийн улс орнуудын шинэ коронавирусийн тархалтын эсрэг авч буй арга хэмжээ болон халдварын нөхцөл байдлын талаар ЭМЯ-ны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б.Янжмаа танилцууллаа.

ОХУ-д

Өчигдөр тус улсад 11 мянга гаруй шинэ тохиолдол бүртгэгдэж нийт халдварын тоо 177 мянгад хүрчээ.

Бүртгэгдсэн халдварын тохиолдлын тоогоор ОХУ дэлхийд тавдугаарт, ДЭМБ-ын мэдээлж буйгаар Европын бүс нутагт Испани, Итали, Их Британи улсын дараа буюу дөрөвдүгээрт жагсах болжээ.

Нийт тохиолдлын тал нь буюу 92 мянга гаруй нь Москва хот орчим бүртгэгдсэн.

Шинжилгээний хүчин чадал болон илрүүлэг хязгаарлагдмал байгаагаас бодит байдал дээр энэ тоо 300 мянгад хүрсэн байх магадлалтайг Москва хотын дарга мэдээлжээ.

Мөн халдварын тархалтыг тогтоох зорилгоор хэрэгжүүлж буй хөл хориог Москва хотод тавдугаар сарыг дуустал үргэлжлүүлэх шинжтэй байна.

Бразил

Халдвар эрчтэй тархаж буй тус улсад өчигдөр 10 мянга гаруй шинэ тохиолдол нэмэгдэж, 125 мянга гаруй болжээ.

Мөн тус улсад 615 нас баралт шинээр бүртгэгдэж нийт эндэгдлийн тоо 8,500 гаруй болжээ. Халдвар ийнхүү хурдан тархаж байгаа ч Бразил улсын эрх баригчдаас хөл хорионы арга хэмжээгээ цуцлах санал гаргасаар байна.

Тус улс нь Өмнөд Америк тивд халдвар хамгийн өндөртэй улсад тооцогдож байгаа юм.

Сингапур

Сингапурт өнгөрсөн 24 цагийн дотор шинэ тохиолдол 741 бүртгэгдсэн нь нийт тохиолдлын тоог 21 мянгад хүргэжээ.

Япон

Тус улсад үндэсний хэмжээнд өчигдөр 95 шинэ тохиолдол, 13 нас баралт нэмж бүртгэгдсэн байна. Шинэ тохиолдлуудын 23 нь Токио хотод бүртгэгдсэн нь сүүлийн өдрүүдийн хамгийн бага үзүүлэлт болсон.

Тус улсын нийт халдварын тохиолдлын тоо 15,500 гаруй байгаа бол 5,700 хүн эдгэрчээ. Өнөөдрийн байдлаар Япон улсын хэмжээнд 300 гаруй өвчтөн хүнд явцтай байгаа талаар Эрүүл мэндийн яамнаас нь мэдээлжээ.

АНУ-ын Gilead Sciences компанийн вирусийн эсрэг үйлдэлтэй "Remdesivir" эмийг Япон улсад түргэвчилсэн горимоор бүртгэжээ. COVID-19 халдварын эсрэг үр дүнтэй, ямар нэг эмчилгээ байхгүй байгаа энэ үед тус эмийг эмчилгээнд хэрэглэх нь чухал алхам болж байгааг тус улсын Эрүүл мэндийн яамнаас мэдээлсэн байна.

Тус эмийг зөвхөн хүндэрсэн өвчтөнүүддээ хэрэглэхээр төлөвлөж буй аж.

ХБНГУ болон БНСУ

ХБНГУ болон БНСУ зэрэг халдварын тархалтын харьцангуй амжилттай хязгаарлаж чадсан улс орнуудын зүгээс COVID-19 халдварын хоёр дахь давлагаа гарч болзошгүй талаар сэрэмжлүүлжээ.

ХБНГУ-д шинэ халдварын тоо буурсаар байгаа ч халдвар дахин давалгаалж болзошгүйг анхааруулсан.

Харин БНСУ-ын Өвчний хяналт, сэргийлэлтийн төвөөс вакцин эсвэл үр дүнтэй эм гараагүй цагт энэ өвчний тархалтыг бүрэн хянах боломжгүй тул хоёр дахь давлагаа гарах нь цаг хугацааны асуудал юм гэж олон нийтэд анхааруулсан байна.

Мөн ДЭМБ-аас хийсэн шинэ тооцооллоор Африкийн улс орнууд халдварын тархалтыг хязгаарлах тогтоон барих чиглэлээр ямар нэг арга хэмжээ авахгүй бол цар тахлын эхний жилд 29-44 сая хүн халдвар авч, 83-190 мянган хүн нас барах эрсдэлтэйг анхааруулжээ.

ВИДЕО:

https://www.facebook.com/iKonNews/videos/167346201329416/

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.
x