Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/05/08-НД НИЙТЛЭГДСЭН

Самсунг компани төлбөрийн дэбит кард гаргахаар болжээ

Р.Түвшин, iKon.mn
2020 оны 5 сарын 8
iKon.MN
Зураг зураг

Өмнөд Солонгосын Самсунг компани энэ зун “Samsung Pay” нэртэй дэбит кард зах зээлд гаргахаар болсныг өчигдөр зарлажээ.

Уг төлбөрийн кардыг SoFi компанийн бэлэн мөнгөний зарцуулалтыг хянах, удирдах үйлчилгээ дагалдах юм байна.

Самсунгийн өрсөлдөгч Apple компани өөрийн брэндийн кредит кардыг өнгөрсөн оны зун Goldman Sachs банктай хамтран гаргасан юм.

Apple Card нь титан хийцийн физик карднаас гадна iPhone-ий хэтэвчний аппликэйшнд зориулсан дижитал хувилбартай.

Google компани бас өөрийн брэндийн төлбөрийн кардыг гаргахаар ажиллаж байгаа гэсэн мэдээлэл бий. Гэхдээ тус компанийн кард Самсунгийн кардтай ижил дэбит кард байх гэнэ.

 

Эх сурвалж: The Verge