Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/05/08-НД НИЙТЛЭГДСЭН

Нийслэлийн замын хөдөлгөөний төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газраас мэдээлж байна

Б.Билгүүн, iKon.mn
2020 оны 5 сарын 8
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Автозам ашиглалтыг сайжруулах захирамжийн талаар, авто зогсоол ашигласны төлбөр авах, нийслэлийн зогсоолын хүрэлцээг сайжруулах талаар Нийслэлийн замын хөдөлгөөний төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газраас өнөөдөр мэдээлэл хийлээ.

Үйл ажиллагаа явуулж буй цементийн зуурмагийн үйлдвэр болон барилгын компаниудын том оврын автомашинуудыг байгууллагууд хашаан дотроо эсхүл засмал замтай нийлэх хэсэг дээр дугуйг нь угаах зориулалтын талбай бэлдэх захирамжийг Нийслэлийн Засаг дарга баталсан юм.