Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/05/07-НД НИЙТЛЭГДСЭН

Сүүлийн 24 цагийн хугацаанд ОХУ-д коронавирусийн халдварын 11,231 тохиолдол нэмэгдлээ

Р.Төмөр, ikon.mn
2020 оны 5 сарын 7
iKon.MN
Зураг зураг

Сүүлийн 24 цагийн хугацаанд ОХУ-д коронавирусийн халдварын 11,231 тохиолдол шинээр нэмэгдсэн тухай тус улсын цар тахалтай тэмцэх төвөөс өнөөдөр мэдээллээ.

Энэ нь тахал анх дэгдсэн цагаас хойш нэг өдөрт илэрсэн хамгийн олон тохиолдол юм. Ингэснээр ОХУ-д нийт батлагдсан халдварын тохиолдол 177,160 болж нэмэгдэж байна.

Өнөөдрийн байдлаар тус улсад нийт 1,625 өвчтөн нас барж, 23,803 хүн эдгэрчээ.

Өмнөх дөрвөн өдөр дараалан өдөрт 10,000-аас дээш тохиолдол бүртгэгдээд байв. Харин 11,000-аас давсан анхны тохиолдол энэ юм.

Дэлхийн хэмжээнд хамгийн олон батлагдсан халдварын тохиолдолтой орнуудын тавдугаарт ОХУ жагсаж байна.

Эхний дөрвөн улс нь АНУ (1,228,603), Испани (220,325), Итали (214,457), Их Британи (202,359) юм.

 

Эх сурвалж: ТАСС