Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/05/07-НД НИЙТЛЭГДСЭН

Н.Номтойбаяр: Гутлаа тослоод өөрөө очих гэтэл зам хаалттай

А.Төгөлдөр, iKon.mn
2020 оны 5 сарын 7
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn
эрэмбэлэх:   шинэ нь эхэнд хуучин нь эхэнд

12:37 2020/05/07

Н.Номтойбаярыг албадан ирүүлэх шүүгчийн захирамжийг эсэргүүцэн түүний өмгөөлөгч гомдол гаргасан байна.

Уг гомдлыг өнөөдөр Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч хянаад хэвээр үлдээжээ.

Харин Н.Номтойбаяр өөрийн цахим хуудастаа "Шүүхийн шийдвэр гарч. Гутлаа тослоод өөрөө очих гэтэл зам хаалттай. Маргааш 11:00 цагт өөрийн биеэр очиж улстөрийн "яллах дүгнэлт"-ээ аваад АТГ-ын гадаа шууд нийтэд дэлгэнэ. Хэвлэлийнхэн ирвэл талархах болно" гэсэн байна. 

10:28 2020/05/07

УИХ-ын гишүүнийх нь бүрэн эрхийг түдгэлзүүлээд буй Н.Номтойбаярыг албадан ирүүлэх захирамж Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс гаргажээ.

Уг захирамжийг гаргуулах хүсэлтийг Нийслэлийн прокурорын газраас шүүхэд хүргүүлсэн юм. Эрүүгийн хэрэгт яллагдагчаар татагдаад буй Н.Номтойбаярт яллах дүгнэлт гардуулахаар удаа дараа дуудахад ирээгүй тул ийм арга хэмжээ авхуулахаар болсон байна.

Прокурорын хүсэлтийг өчигдөр буюу тавдугаар сарын 6-нд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хэлэлцээд Н.Номтойбаярыг тавдугаар сарын 7-ны 09:00 цагт НПГ-т албадан ирүүлэх захирамж гаргажээ.

Хуульд яллагдагч прокурорын шийдвэрийг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр биелүүлээгүй нөхцөлд түүнд авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөх үндэслэл болдог. Хэрэв Н.Номтойбаяр прокурорын яллах дүгнэлтийг гардан авахгүй бол түүнийг цагдан хорих нөхцөл байдал ч үүсэж болзошгүй байгаа аж. 