Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/05/07-НД НИЙТЛЭГДСЭН

Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгчөөр Г.Дөлгөөнийг, дэд ерөнхийлөгчөөр Г.Энхтайваныг томиллоо

А.Төгөлдөр, iKon.mn
2020 оны 5 сарын 7
iKon.MN
эрэмбэлэх:   шинэ нь эхэнд хуучин нь эхэнд

11:59 2020/05/07

Үргэлжлүүлэн Монголбанкны дэд ерөнхийлөгчийг томилох асуудлыг хэлэлцэж байна. 

Тус банкны дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Б.Лхагвасүрэнг Монголбанкны ерөнхийлөгчөөр томилогдсоноос уг албан тушаалд хүн томилоогүй байсан билээ. 

Уг албан тушаалд Үндэсний давхар даатгал ХК-ийн гүйцэтгэх захирал Г.Энхтайваныг томилохыг холбогдох байнгын хорооноос дэмжсэн юм. 

Санал хураалтад оролцсон гишүүдийн 77.7 хувийн саналаар Г.Энхтайваныг Монголбанкны дэд ерөнхийлөгчөөр томилохыг дэмжлээ. 

11:52 2020/05/07

ШУУД ҮЗЭХ: 

https://www.facebook.com/iKonNews/videos/303553313965562/

Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгч О.Эрдэмбилэгийг өөрийнх нь гаргасан хүсэлтийн дагуу чөлөөлөх эсэхээр санал хураалт явуулахад 74.5 хувийн саналаар дэмжлээ. 

Харин Г.Дөлгөөнийг тус банкны тэргүүн дэд ерөнхийлөгчөөр томилохыг санал хураалтад оролцсон гишүүдийн 76 хувь нь дэмжив.  

11:31 2020/05/07

УИХ-ын гишүүн Ж.Батзандан: Монголбанкны удирдлагад залуучуудыг томилж байгааг дэмжиж байна. Гэхдээ 30 настай хүүхэд гэж бодохоор нэг л итгэж өгөхгүй байна. 30 настнуудыг доош нь хийж байгаа хэрэг биш шүү. 
Ардын намын нэг дарга Н.Ганбямбын хүү Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгч болох гээд орж ирж байна. Гэхдээ энэ хүүхдийн чадвар, мэдлэгт эргэлзэж байгаа зүйл алга. 

Монгол Улс Саарал жагсалтад орсон. Дээр нь өнөө маргаашгүй Европын холбооны хар жагсаалтад орохоор яригдаж байна. Энэ бол Монгол Улсын мөнгөний бодлого буруу байна гэсэн үг. Хоёрдугаарт, банкны зээлийн хүү маш өндөр байна. Банк, санхүүгийн системд зоримог алхам хийхгүй бол дампуурч дууслаа. Энэ ажилд бодсон төлөвлөсөн зүйл байна уу. 

Г.Дөлгөөн: Саарал жагсаалтын тухайд Сангийн сайдын ахалсан ажлын хэсэг ажиллаж байна. ФАТФ-т ойрын хугацаанд тайлангаа тавих шаардлагатай байгаа. Сүүлийн мэдээллээр Монгол, Исланд улсуудын хурал хойшлогдоогүй, энэ сарын 11-нд хуралдана гэж ойлгож байгаа. Нийтдээ зургаан асуудал байгаагаас манай хувьд гурвыг нь бүрэн шийдсэн. Үлдсэн гурав дээрээ тайлбар тавина. 

Хар жагсаалтын мэдээллийг хэвлэлээс харсан. Албан ёсны шийдвэр гараагүй байгаа. Европын холбоо ФАТФ-аас тусдаа шийдвэр гаргах болов уу. Саарал жагсаалтаас гарах, хар жагсаалтад орохгүй байхад бүх хүчээ дайчилж ажиллана. 

Зээлийн дундаж хүүгийн хэмжээ  16-17 хувьтай байгаа. Банкуудад зээлийн хүү өндөр байна гэсэн мессэж очдог. Гэхдээ эдийн засагчийн үүднээс харахад манай улсын эдийн засаг, инфляц, мөнгөний эрэлт нийлүүлэлттэй шууд холбоотой. 

11:09 2020/05/07

Үргэлжлүүлэн Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгч, дэд ерөнхийлөгч нарыг томилох асуудлыг хэлэлцэж байна. 

Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгч О.Эрдэмбилэгийг чөлөөлж, Төрийн банкны гүйцэтгэх захирал Г.Дөлгөөнийг түүний оронд томилохыг Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаас дэмжсэн. Харин тус банкны ерөнхийлөгч Б.Баяртсайханыг чөлөөлж, дэд ерөнхийлөгчөөр нь ажиллаж байсан Б.Лхагвасүрэнг оронд нь томилсноос хойш төв банк таван сар гаруйн хугацаанд дэд ерөнхийлөгчгүй явж ирсэн билээ. Тэгвэл тус банкны дэд ерөнхийлөгчөөр Үндэсний давхар даатгал ХК-ийн гүйцэтгэх захирал Г.Энхтайваныг томилохыг холбогдох байнгын хороо дэмжжээ. 

11:07 2020/05/07

УИХ-ын дарга Г.Занданшатар: Дараагийн элчин сайд нарыг яаралтай томилох саналыг гишүүд хэлж байна. Гэвч коронавирусаас шалтгаалан олон улсын нөхцөл байдал хүнд байна. Тиймээс ҮАБЗ дээр ярилцаад ойрын хоёр хөрш улсад Элчин сайдаа томилохоор болсон. 

Энэ хоёр хүн нам бус, төрийн жинхэнэ албан хаагчид юм. 

БНСУ-д Элчин сайдаар ажиллаж байсан Б.Ганболдыг эгүүлэн татаж, өөр ажилд томилоод жил гаруй болж байна. Бараг хамгийн удаан хугацаанд түр хамаарагчтай байсан улс болж байна. Тиймээс тус улсад түр хамаарагчаар ажиллаж байгаа Н.Эрдэнэтуяаг томилох нь зүйтэй гэж үзсэн. 

Ийнхүү гишүүд үг хэлж, санал гаргаснаар Т.Бадрал, Н.Эрдэнэтуяа нарыг томилохыг дэмжих эсэхээр санал хураалт явууллаа. Санад хураалтаар Т.Бадралыг БНХАУ-д суух Элчин сайдаар томилохыг 97.9 хувийн саналаар дэмжсэн бол Н.Эрдэнэтуяаг БНСУ-д суух Элчин сайдаар томилохыг 97.5 хувийн саналаар дэмжлээ. 

09:52 2020/05/07

УИХ-ын чуулганы ээлжит хуралдаан эхэллээ. Энэ долоо хоногийн хуралдаанаар нийт 17 асуудал хэлэлцэхээр төлөвлөжээ. 

БНХАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Ганхуягийг эгүүлэн татаж түүний оронд ОБЕГ-ын дарга, генерал Т.Бадралыг, БНСУ-д суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Ганболдыг эгүүлэн татаж түүний оронд Н.Эрдэнэтуяаг томилох асуудлыг хэлэлцэж байна. 