Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/05/07-НД НИЙТЛЭГДСЭН

Оросын нүүрсний магнатыг амиа хорлосон гэж урьдчилсан байдлаар дүгнэжээ

Р.Төмөр, ikon.mn
2020 оны 5 сарын 7
iKon.MN
Зураг зураг

Тэрбумтан Дмитрий Босов нас барсныг Оросын мөрдөн байцаагчид өчигдөр зарлажээ. 52 настай бизнесмэн Мягмар гарагийн орой толгойдоо бууны сумны шархтай Москвагийн ойролцоох гэрээсээ олдсон юм байна.

Түүний дэргэдээс гар буу олдсон тухай мөн мэдээлжээ.

Босов нь Сибирский Антрацит, ВостокУголь зэрэг хэд хэдэн том нүүрсний уурхайг эзэмшдэг Аллтек группын гол хувь эзэмшигч, ТУЗ-ийн дарга юм.

Форбс сэтгүүл түүний хөрөнгийн хэмжээг $1.1 тэрбум хэмээн тооцоолж, Оросын 86 дахь баян хүн гэж зарласан байдаг.

Оросын хэвлэлүүдийн мэдээлснээр энэ оны эхнээс Босовын бизнест тогтворгүй байдал бий болж, ажлын байр цомхотгох, хөрөнгөө зарах, шилжүүлэх зэрэг алхмууд хийж байжээ.

Энэ сарын эхээр тэр ВостокУголь компанийн хамтрагч Александр Исаевыг албан тушаалаа хэтрүүлэн ашиглаж, хөрөнгө мөнгө хувьдаа завшсан хэрэгт буруутгаж, Исаев хариуд нь Босовыг нэр хүндэд халдсан хэргээр шүүхэд өгсөн байна.

Тавдугаар сарын 1-нд Босовын эзэмшдэг Genius Fund Group хөрөнгө оруулалтын компанийн экс ажилтан хөдөлмөрийн гэрээ зөрчсөн шалтгаанаар эзнээсээ $1 саяыг нэхэмжилж, Лос Анжелес хотын шүүхэд гомдол гаргаж байжээ.

 

Эх сурвалж: РБК