Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/05/06-НД НИЙТЛЭГДСЭН

ОХУ-д дөрвөн өдөр дараалан өдөрт 10,000-аас дээш тооны Covid-19 халдварын тохиолдол бүртгэгдлээ

Р.Төмөр, ikon.mn
2020 оны 5 сарын 6
iKon.MN
Зураг зураг

Сүүлийн 24 цагийн хугацаанд ОХУ-д коронавирусийн халдварын 10,599 шинэ тохиолдол бүртгэгдсэн тухай тус улсын цар тахалтай тэмцэх төв өнөөдөр мэдээллээ.

Ингэснээр нийт батлагдсан халдварын тохиолдол 165,929 болж нэмэгдэж байна. Сүүлийн дөрвөн өдөр дараалан өдөрт 10,000-аас дээш тооны тохиолдол илрээд байгаа нь энэ юм.

Үүнээс гадна өчигдөр ОХУ-д 86 өвчтөн нас барснаар нийт тоо нь 1,537 хүрчээ. Халдвар авсан хүмүүсээс 21,327 нь бүрэн эдгэрсэн байна.

Өчигдөр шинээр илэрсэн халдвар тээгчдийн 40 орчим хувь буюу 4,314 нь өвчний ямар нэг шинж тэмдэг үзүүлэхгүй байжээ.

 

Эх сурвалж: ТАСС