Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/05/06-НД НИЙТЛЭГДСЭН

ЗУРА УСК-ны урьдчилсан захиалга эхэллээ

СУРТАЛЧИЛГАА
2020 оны 5 сарын 6
Сурталчилгаа

Монголын орчин цагийн кино урлагийн салбарыг өнгөлж, тод гялалзаж яваа уран бүтээлчид бол Фантастикийн залуус. Тэдний анхны олон ангит бүтээл болох 37-р ТОЧКА кино хагас жилийн турш үзэгчдийг байлдан дагуулсаар дөнгөж өнгөрсөн сард сүүлийн ангиа хүргэж дууссан ч тэд дараагийн кино төслөө үзэгчдэд хүргэхэд хэдийн бэлэн болжээ.

Тэд энэ удаагийн бүтээлээ ЗУРА хэмээн нэрлэсэн бөгөөд тус үг нь Санскрит хэлнээ дайчин, тэмцэгч гэсэн утгыг илэрхийлдэг аж. Тус киногоор өнөөгийн нийгмийн харанхуй талыг шүүмжлэлтэйгээр харуулж, залууст өөрийн хөдөлмөрөөр хөлсөө дуслуулж олсон зүйл л хамгийн амттай байдаг гэдгийг ойлгуулахыг зорьсон гэж Фантастик продакшны захирал Б.Батсайхан дурджээ. Харин энэ зорилготой ЗУРА хэмээх нэр төгс зохицох аж.

ЗУРА киноны зохиолыг Б.Тамир, Э.Алдар, Б.Ганчулуун нар бичиж гол дүрд Б.Тамир болон Б.Батсайхан нар тоглосон байна. Харин эмэгтэй гол дүрийг залуу жүжигчин Б.Идэрмаа бүтээжээ.

ЗУРА уран сайхны киноны албан ёсны ДИЖИТАЛ НЭЭЛТ-ийг 5-р сарын 16-ны 19:00 цагаас SkyGO, СКАЙмедиа, Юнивишн-ийн 88-р суваг, ДДЭШ-ийн 900-р суваг болон LookTV-ээр  шууд дамжуулах болно. Харин SkyGO-өөр үзэх хэрэглэгчид өнөөдрөөс эхлэн дижитал нээлтийн тасалбараа урьдчилан захиалах боломжтой болж байгаа бөгөөд тасалбар захиалсан үзэгчид дэлхийн хаанаас ч ЗУРА киноны нээлтийг шууд дамжуулан үзэж, киноны анхны үзэгчдийн нэг болох болно. 

 

Гадаадад ажиллаж, амьдарч байгаа Монголчууд маань Монгол киногоо хоцорч үздэг цаг хэдийн ард хоцорч байгааг Фантастик продакшны сүүлийн 2 ч  киноны ДИЖИТАЛ НЭЭЛТ ийнхүү харуулж байна.

https://www.facebook.com/skygomn/videos/689507961808417/

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.