Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/05/06-НД НИЙТЛЭГДСЭН

1,500 ажилтны хурлыг 100% дижиталаар зохион байгууллаа

СУРТАЛЧИЛГАА
2020 оны 5 сарын 6
Сурталчилгаа

Мобиком Корпораци нь жил бүрийн 5 дугаар сард бүх ажилтны хурлаа зохион байгуулж, өнгөрсөн оны ололт амжилтаа алдаршуулж, алдаа дутагдлаа ярилцаж, цаашид засаж сайжруулах зүйлс, байгууллагын ирэх жилийн стратегиа ярилцдаг уламжлалтай. Харин энэ жилийн хувьд дижитал хувьслыг түүчээлэн хэрэгжүүлэгчийнхээ дагуу уламжлалт арга барилаа өөрчлөн, 1500 ажилтнаа нэгэн зэрэг хамруулах хурлыг зохион байгуулахаар шийджээ.

Үүний тулд тасалдалгүй ажиллах өндөр хурдны интернэт сүлжээ, нэгэн зэрэг олон хүн хандах стриймингийн суваг, тав тухтай орчин гэхчлэн нэмэлт зүйлсийг бэлдэх шаардлага тулгарсан ч компанийнхаа дотоод нөөц боломж, технологийн шийдлийг ашиглан оффисын орчиндоо амжилттай зохион байгуулж чадсан байна. Энэ нь байгууллага талаасаа зохион байгуулалтын зардлаа хэмнэх, үр дүнг нь бодитоор харах, оролцоог нь бүрэн нэмэгдүүлэх, ажилтныхаа аюулгүй байдлыг харгалзан үзэх маш том давуу талууд байсныг онцлох нь зүйтэй. Харин ажилтны хувьд эргономик шаардлагыг бүрэн хангасан ширээ сандал дээрээ сууж хуралдаа хамрагдах, ариун цэврийн өрөө болон чухал шаардлагатай тохиолдолд гарах орох зэргээр бүхий л асуудлаа зохицуулах боломж бүрдэж буй юм.

Өмнө жилүүдийн хурлын хувьд Улаанбаатар хотын хамгийн том хурлын танхимд ажилтнуудаа 2 ээлжээр хуваарилан цуглуулж, хагас өдрийн турш хуралддаг байсан бөгөөд заалны түрээс, тоног төхөөрөмжийн зардал гаргахаас гадна орон нутгийн ажилтнууд хуралд хамрагдахын тулд олноороо ирэхээс үүдэн хотын замын түгжрэлд ч багагүй ачаалал үүсгэдэг байжээ.

Тэгвэл энэ жилийн хувьд Office 365 үүлэн технологийн туслах программ болох Stream-ээр дамжуулан дижитал хурлаа хийснээр  орон нутгийн төдийгүй remote ажиллаж байгаа, ээлжийн амралтаа авсан, үр хүүхдээ гэртээ асрахаар цалинтай чөлөө авсан ажилтнууд бүгд байгаа газраасаа хуралдаа 99,8% ирцтэй хамрагдаж чадсан байна. Мобиком Корпораци нь “Дижитал хувьсал” хөтөлбөрийн хүрээнд олон шинэлэг төсөл хэрэгжүүлж байгаагийн нэг нь Office 365 төсөл бөгөөд энэхүү үүлэн технологи нь дотроо маш олон туслах программуудтайгаас гадна ажилтан хаанаас ч хандан ашиглах боломжтойгоороо маш том давуу талтай юм. Өөрсдийн нэвтрүүлсэн технологи болон дотоод нөөц бололцоогоо бүрэн ашиглаж чадсаны үр дүнд зохион байгуулалтын зардлаа 5 дахин бууруулсныг ч онцлууштай. Тэд энэхүү бууруулж чадсан  зардлаараа Дижитал хувьслын хүрээнд хэрэгжүүлж буй бусад төсөлдөө нэмэлт хөрөнгө оруулалт хийх боломжтой болсон юм.

Түүнчлэн, Дижитал хувьслыг хэрэгжүүлэх нэгэн том хүчин зүйл болох ажилтны хандлага, mindset-г дижитал болгох зорилгод маш том түлхэц болж чадсанд зохион байгуулагч болон удирдлагын баг төдийгүй ажилтнууд өөрсдөө ч санал нэгдэж байгаа нь хурлын дараах “Сэтгэл ханамжийн судалгаа”-наас харагдаж байлаа.

1500 гаруй ажилтантай Монголын томоохон компанийн хувьд боломжийг үргэлж эрэлхийлж, шинийг суралцан, гарцыг зайлшгүй олж харж байх нь ажилтнуудынхаа өмнө хүлээсэн компанийн үүрэг билээ. Тиймдээ ч тэд эдийн засгийн хямралыг хамтдаа хүчтэй даван туулж, эсрэгээрээ ажлын байрыг нэмж гарган, ажилтнуудынхаа сэтгэл ханамжийг өөдрөг эерэг байлгах тал дээр нэгдсэн нэгдмэл зорилгоор ажиллаж, компанидаа төдийгүй улсдаа үнэтэй хувь нэмрийг оруулан ажиллаж байна. Үүний нэгэн тод жишээ нь, Мобикомын 1500 гаруй ажилтныг хамарсан “Бүх ажилтны дижитал хурал” бөгөөд энэ төрлийн хурлыг зохион байгуулахаар төлөвлөж буй байгууллага, аж ахуй нэгжид шаардлагатай зөвлөгөө мэдээллийг нээлттэй солилцож, хамтран ажиллана гэдгээ энэ дашрамд илэрхийлж байна.

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.