Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/05/11-НД НИЙТЛЭГДСЭН

"Маршалын гүүрээс Улиастайн гүүр хүртэлх 7.2 километр дугуйн зам 6 дугаар сарын 10-нд ашиглалтад орно"

Д.Янжиндулам, ikon.mn
2020 оны 5 сарын 11
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Хотын бүтээн байгуулалтын ажил үргэлжилж байна.

Энэ онд Улаанбаатар хот нийт 52.7 километр шинэ дугуйн замтай болно хэмээн нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан өнөөдрийн хэвлэлийн хурлын үеэр хэлэв.

Тэрбээр “Улаанбаатар хотын авто замыг 2030 он хүртэл хөгжүүлэх мастер төлөвлөгөөг боловсруулсан.

Энэ хүрээнд Налайх-Улаанбаатар, Яармаг, Зайсан, Маршалын гүүр зэрэг холбоос замуудын дунд нийт 52 километр дугуйн замыг шинээр барьж байгуулах ажил энэ жил эхэлж байна.

Иргэдийн зүгээс хүүхэд багачууд, ахмадууд алхах, гүйх болоод тасралгүй үргэлжлэх дугуйн замыг маршрут хэрэгтэй байна гэсэн хүсэлт олноор ирсэн. Тус хүсэлтийн дагуу Таван шар-Саппоро- 10 дугаар хороолол, Саппоро-Баянбүрд, Гэсэр сүм-Анкарагийн гудамж, МУБИС-Зүүн 4 зам, Офицеруудын ордон, Улиастай гүүр-Гачууртын уулзвар, Налайх-Баянзүрхийн гүүр гэсэн маршрутаар дугуйн зам тавигдана.

Дараа нь Яармагийн гүүрийн хойгуур дамжаад, Маршалын гүүр, Зайсангийн гүүр, Скай ресорд, Баянзүрхийн товчоо, Налайхын зам гэсэн маршрутаар зам тавигдах юм.

Ингээд урдуур, хойгуураа стандартын шаардлага хангасан, замын хөдөлгөөнөөс ангид аюулгүй байдлыг хангасан төсөл хэрэгжиж эхэлж байна.

Тухайлбал, Маршалын гүүрээс Улиастайн гүүр хүртэл бүрэн гэрэлтүүлэгтэй хоёр талдаа автомашины зогсоолтой, дундаа амралтын зогсоолтой 7.2 километр үргэлжлэх дугуйн замын ажил хийгдэж буй.

Энэ ажил зургаадугаар сарын 10-н гэхэд бүрэн ашиглалтад орж, хүлээлгэж өгнө.

Бусад замууд 8, 9 дүгээр сардаа багтаж бүрэн ашиглалтад орох юм. Ингэснээр нийслэл хот нийт 52.7 километр шинэ дугуйн замтай болно. Бусад авто зам засварын ажил ч эрчимтэй хийгдэж байгаа" гэсэн юм.

Түүнчлэн "Улаанбаатар хотод өнөөдөр иргэдийн чөлөөтэй алхах, аялж зугаалах нөхцөл боломж нь хос байдаг учраас иргэдийн санал хүсэлтэд тулгуурлаж, Улаанбаатар хотыг хөгжүүлэх 2040 оны Хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний үзэл баримтлал, 2030 он хүртэл Улаанбаатар хотыг хөгжүүлэх хэтийн зорилтоо бид боловсруулан баталж, УИХ-аар заримыг нь хэлэлцүүлж буй.

Мөн Майдар хотыг шинээр байгуулах, алслагдсан дүүргүүдийг дагуул хот болгон хөгжүүлэх тал дээр бодлогын томоохон шийдлүүд гарч байгаа" гэдгийг нэмж хэлэв.

ВИДЕО:

https://www.facebook.com/Officialnews.UB/videos/1317463051787734/