Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/05/05-НД НИЙТЛЭГДСЭН

Энэтхэг улс Хятадаас дүрвэж байгаа компаниудад Люксембургийн нутгаас хоёр дахин том газар олгохоор төлөвлөжээ

Р.Төмөр, ikon.mn
2020 оны 5 сарын 5
iKon.MN
Зураг зураг

Энэтхэгийн засгийн газар Хятадаас үйлдвэрээ нүүлгэж байгаа гадаадын компаниудад олгохоор Люксембургийн газар нутгаас хоёр дахин том газар төлөвлөөд байгаа тухай тус улсын албаны эх сурвалж мэдээлжээ.

Энэтхэг даяар нийт 461,589 гектар газрыг ийм зорилгоор бэлдэж байгаа гэнэ. Европын бяцхан вант улс Люксембургийн газар нутаг 243,000 орчим гектар юм.

Өнөөдрийн байдлаар Энэтхэгт хөрөнгө оруулах гадаадын компаниуд өөрсдөө газраа худалдаж авах шаардлагатай болдог. Энэ нь хөрөнгө оруулалтад саад бэрхшээл учруулдаг нэг гол хүчин зүйл юм.

Нарендра Модигийн засгийн газар цахилгаан, эм, эмнэлгийн төхөөрөмж, электроник, хүнд машин механизм, нарны эрчим хүч, хүнсний үйлдвэрлэл, хими, оёдлын үйлдвэрлэл зэрэг нийт 10 салбарын хөрөнгө оруулалтыг онцгойлон дэмжихээр төлөвлөжээ.

Ингэхдээ тус улстай нийт $179.27 тэрбумын худалдааны эргэлттэй Япон, АНУ, Өмнөд Солонгос, Хятад улсын компаниудыг татахаар тооцоолсон байна.

Дээрх дөрвөн улсаас энэ онд хийсэн хөрөнгө оруулалтын хэмжээ нийтдээ $68 тэрбумд хүрснийг Энэтхэгийн засгийн газрын тоо баримт харуулжээ.

Гадаадын хөрөнгө оруулагчдад таатай нөхцөл санал болгох төлөвлөгөөг Нарендра Модигийн засгийн газар энэ сарын сүүлээр эцэслэн батлах гэнэ.

 

Эх сурвалж: Bloomberg