Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/05/05-НД НИЙТЛЭГДСЭН

Оросын нүүрсний экспорт буурч байна

Г.Од
2020 оны 5 сарын 5
www.mongolianminingjournal.com
Зураг зураг

Дөрөвдүгээр сард ОХУ 32.6 сая тонн нүүрс олборлосон нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 8.3%-аар буурчээ. Энэ хугацаанд дотоодын зах зээл дэх нүүрсний нийлүүлэлт 7.8%-аар буурч 12.7 сая тоннд хүрсэн байна. Мөн сард 14.67 сая тонн нүүрс экспортолжээ. Өмнөх оны дөрөвдүгээр сарын үзүүлэлттэй харьцуулахад 12.3%-аар бага юм.

Эхний дөрвөн сарын нийт үзүүлэлтээр ОХУ-ын нүүрсний экспорт 55.93 сая тонн болж өмнөх оныхоос 9.9%-аар буурчээ. Тус улс нь Хятадтай хиллэх хуурай боомтуудын тээврийг хязгаарлаад байгаа юм. Алс Дорнодын боомтуудаар нүүрс экспортолж байна.

ОХУ нь нүүрсний салбарыг 2035 он хүртэл хөгжүүлэх стратегийн хөтөлбөрийг боловсруулсан бөгөөд тус хөтөлбөр нийт 6 их наяд рублийн өртөгтэй. Санхүүжилтийн дийлэнх хувийг хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэхээр төлөвлөж буй. 2019 онд тус улс нийт 193.6 сая тонн нүүрс экспортолсон байдаг. Үүнээс 27 сая тонн нь коксжих нүүрс бөгөөд гол зах зээл Хятад, Япон, Өмнөд Солонгос улс руу Алс Дорнодын боомтуудаар нийлүүлжээ.

Сүүлийн хоёр сарын хугацаанд Оросын нутаг дэвсгэрт шинэ коронавирус хурдацтай тархаж байгаан улмаас улс даяар өндөржүүлсэн хорио тогтоогоод байгаа юм. Бүх нийтийг хамарсан карантины хугацаа энэ сарын 12-нд дуусна. Гэхдээ тархалтын байдлаас шалтгаалж карантины хугацааг сунгаж болзошгүй. Энэ нөхцөл байдал нь тус улсын худалдаа, экспортын гол орлого бүрдүүлдэг салбаруудад сөргөөр нөлөөлж байна.

Зураг