Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/05/05-НД НИЙТЛЭГДСЭН

Коронавирусийн халдварын тохиолдлын тоогоор АНУ, Испани, Итали, Их Британи, ХБНГУ тэргүүлж байна

Б.МАНЛАЙ, IKON.MN
2020 оны 5 сарын 5
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

COVID-19 халдвар гарсан дэлхийн улс орнуудын нөхцөл байдлыг ЭМЯ-ны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б.Янжмаа танилцууллаа.

Дэлхийн хэмжээнд коронавирусийн халдвар авсан хүний тоо 3.5 сая болсон байна. Үүнээс 1.1 сая гаруй хүн эдгэрч, 251,000 гаруй хүн нас баржээ.

Халдварын тохиолдлын тоогоор АНУ, Испани, Итали, Их Британи, ХБНГУ эхний тавд орж байгаа бол ОХУ, Бразил, Франц, Турк, Иран улс удаалж байна.

ОХУ

ОХУ-д өнгөрсөн 24 цагийн хугацаанд 10,500 гаруй шинэ тохиолдол бүртгэгдэж, нийт тохиолдлын тоо 145,000 гаруй болжээ. Эндсэн хүний тоо 1,356 байна.

Бразил

Бразил улсад Даваа гарагт 4,000 гаруй шинэ тохиолдол, 263 нас баралт бүртгэгдсэн байна. Өнгөрсөн долоо хоногт нийт халдварын тохиолдлын тоогоор БНХАУ-ыг давж, 10 дугаарт бичигдэх болсон ба одоогоор нийт тохиолдлын тоо 105,000 гаруй болжээ.

Чили

Өмнөд Америк тивд халдвар эрчимтэй нэмэгдэж байгаа улсуудын тоонд Чили улс орсон байна. Тус улсад өнгөрсөн 24 цагийн хугацаанд 980 шинэ тохиолдол бүртгэгджээ.

ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсэд харьяалагдах улсуудаас халдварын тоогоор БНХАУ-ын дараагаар БНСУ, Сингапур, Япон, Филиппин, Малайз, Австрали зэрэг жагсаж байна.

Сингапур

Даваа гарагт Сингапурт дахин 573 шинэ тохиолдол бүртгэгдсэн ба нийт тохиолдлын тоо 18,700 гаруй болжээ.

Япон

Япон улсад мөн өдөр 176 шинэ тохиолдол, 20 нас баралт бүртгэгдсэн байна. Нийт 4,496 хүн эдгэрчээ. Тус улс цар тахлын улмаас зарласан онц байдлыг тавдугаар сарыг дуустал үргэлжлүүлэх шийдвэр гаргасныг Ерөнхий сайд нь мэдэгдсэн байна. Анх онц байдал зарласан үеэс хойш халдварын тархалт 3/1-ээр буурч, ахиц гарч байгаа ч эмнэлгийн ачаалал нөхцөл байдал хүнд хэвээр байгаа тул онц байдлын хугацааг үргэлжлүүлэх шийдвэр гаргасныг мэдэгджээ.

ВИДЕО:

https://www.facebook.com/iKonNews/videos/629918270929506/

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.