Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/05/05-НД НИЙТЛЭГДСЭН

COVID 19-өөр өвчилсөн Турк улсын иргэн эдгэрч, эмнэлгээс гарлаа

Б.МАНЛАЙ, IKON.MN
2020 оны 5 сарын 5
iKon.MN
Зураг зураг
ХӨСҮТ /Гэрэл зургийг mpa.mn/

Монгол Улсад коронавирусийн халдварын 41 дэх тохиолдол өнөөдөр бүртгэгдлээ. Үүнтэй зэрэгцэн эмчлүүлж байгаа иргэдээс эдгэрч эмнэлгээс гарч байна.

Энэ талаар ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү "Коронавирусийн халдвараар өвчилсөн Турк улсын иргэн эдгэрч, өнөөдөр эмнэлгээс гарлаа. Ингэснээр дараагийн буюу гэрийн хяналтад шилжиж байна. Энэ иргэн 33 хоног эмчлүүлээд эдгэрлээ. ХӨСҮТ-д эмчлэгдэж байсан бүх гадаадын иргэд эдгэрч гарлаа" гэлээ.

Батлагдсан 41 тохиолдлоос 13 хүн эдгэрч, эмнэлгээс гарчээ. Харин үлдсэн 28 хүн ХӨСҮТ-д эмчлүүлж байна.

Коронавирусийн халдварын хамгийн анхны тохиолдол болох Франц улсын иргэн бүрэн эдгэрч, эх орон руугаа өнгөрсөн Бямба гарагт буцсан юм.

ВИДЕО:

https://www.facebook.com/iKonNews/videos/629918270929506/

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.