Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/05/05-НД НИЙТЛЭГДСЭН

Хятадын барилгын компани өнөөдөр 10,000 орон сууцыг TikTok сүлжээгээр зарна

Э.Сэмүүн, ikon.mn
2020 оны 5 сарын 5
iKon.MN
Зураг зураг

Хятадын бизнесийн байгууллагууд цар тахлын энэ үед онлайн шууд дамжуулалтаар (live streaming) бараа бүтээгдэхүүнээ зарах аргыг түлхүү хэрэглэдэг болоод байгаа.

Тэгвэл өнөөдөр Country Garden Holdings барилга угсралтын компани TikTok платформын шууд дамжуулалтын сүлжээг ашиглан Хятадын түүхэнд хамгийн том үл хөдлөх хөрөнгийн борлуулалтыг гүйцэтгэхээр болжээ.

Тус компани нь эх газрын Хятадад борлуулсан үл хөдлөх хөрөнгийн талбайн нийт хэмжээгээр тэргүүлдэг юм байна. Country Garden Holdings өнөөдөр орой 8:00 цагаас Хятадын 60 гаруй хотод байрлах нийт 10,000 шинэ байрыг борлуулах ажиллагааг эхлүүлэх юм.

Энэ үеэр байрнуудын үнэ 50 хүртэл хувиар буурах бөгөөд худалдан авагч бүр хөнгөлөлтийн купон, янз бүрийн бэлэг урамшуулал хүлээж авах гэнэ.

Хоёр цаг орчим хугацаанд үргэлжлэх ажиллагаанд Хятадын алдартай жүжигчид, поп дуучид хөтлөгчөөр оролцох юм байна.

 

Өнгөрсөн оны сүүлээр Ухань хотоос эхэлсэн коронавирусийн цар тахал Хятадын үл хөдлөх хөрөнгийн салбарт том цохилт болсон юм. Тухайлбал энэ оны эхний улиралд Хятад дахь үл хөдлөх хөрөнгийн борлуулалт жилийн өмнөхөөс 20 хувиар унасан байна.

Дөрөвдүгээр сарын 24-нд тус улсын өөр нэг барилгын томоохон компани болох Evergrande мөн онлайн шууд дамжуулалтаар 7,000 орчим шинэ байрыг зарах ажиллагаа явуулахад 6 сая хүн үзсэн юм.

Энэ үеэр 38 байранд онцгойлон 600,000 юань хүртэл хэмжээтэй хямдрал зарласан байна.

Хятадын худалдааны яамны мэдээлснээр энэ оны эхний улиралд тус улсын бизнес эрхлэгчид нийтдээ 4 сая шууд дамжуулалтыг төрөл бүрийн бараа бүтээгдэхүүн борлуулах зорилгоор зохион байгуулжээ.

 

Эх сурвалж: South China Morning Post