Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/05/05-НД НИЙТЛЭГДСЭН

"Есдүгээр сарын 1-нийг хүртэл эрүүл ахуйн аяныг зохион байгуулахаар боллоо"

Д.Янжиндулам, ikon.mn
2020 оны 5 сарын 5
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Эрүүл мэндийн яамнаас COVID-19 халдварын цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна.

ШУУД ҮЗЭХ: /2020.05.05/

https://www.facebook.com/iKonNews/videos/629918270929506/

Өнөөдрийн байдлаар COVID-19 халдвар дэлхийн 215 улс, оронд бүртгэгдэж, нийт 3.6 сая хүн өвчлөөд байна.

Мөн өвчний улмаас 251 мянган хүн нас барсан бол 1.1 сая хүн эдгэрчээ. Одоогоор уг өвчний улмаас 2.1 хүн эмнэлэгт хэвтэж эмчлүүлж байгаа юм.

ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл “Манай улсын хувьд ХӨСҮТ, ЗӨСҮТ-ийн баг бүх ажиглах байрт тандалт судалгаа хийж байгаа.

Тэр дундаа ЗӨСҮТ-ийн баг нийт хоёр тонн ачаа, 250 метр квадрат талбайг халдваргүйжүүлэх арга хэмжээг зохион байгуулсан.

24 цагийн 119 дугаарын утсанд 116 дуудлага ирсэн байна. Үүнээс БНСУ-аас манай улсын нэг иргэн холбогдож зөвлөгөө авсан бол Монголд байгаа иргэдээс худалдаа үйлчилгээний газрууд хоорондын зайг барихгүй байна гэсэн гомдол санал ирүүлжээ.

Иймд иргэдийг худалдаа үйлчилгээний газраар явахдаа амны хаалт зүүж хоорондоо 1.5-2 метрийн зай баримтлахыг сануулж байна" гэв.

Мөн тэрбээр "Өнөөдөр дэлхийн гарын ариун цэврийн өдөр тохиож байна. Гарын ариун цэвэр бол маш олон халдварт өвчнөөс сэргийлэх маш чухал зүйл юм.

Түүнчлэн COVID-19 цар тахлаас урьдчилан сэргийлэх нэг үндсэн арга бол ариун цэвэр, эрүүл ахуйн дэглэм.

Тиймээс Эрүүл мэндийн яам, НҮБ-ын Хүүхдийн сан, ДЭМБ, Дэлхийн зөн болоод бусад байгууллагууд хамтран эрүүл ахуйн аяныг зохион байгуулж байгаа. Энэ аян тавдугаар сараас есдүгээр сарын 1-н хүртэл үргэлжилнэ.

Энэ хүрээнд гараа угаах, орчныхоо хог хаягдлыг цэвэрлэх, нүхэн жорлонг сайжруулах зэрэг эрүүл ахуйн арга хэмжээг зохион байгуулна.

Тус арга хэмжээг НЭМҮТ-ийн санаачилгаар хэрэгжүүлж буй бөгөөд албан байгууллага бүр орчныхоо 50 метр квадрат талбайд цэвэрлэж, хоггүй болгох үйл ажиллагааг эхлүүлсэн” гэв.

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.