Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/05/05-НД НИЙТЛЭГДСЭН

ВИДЕО: Баянзүрх дүүрэгт том оврын машин мөргөлдсөн осол гарлаа

А.Намуун, iKon.mn
2020 оны 5 сарын 5
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Тээврийн цагдаагийн албанаас авав.

Баянзүрх дүүрэгт том оврын машин мөргөлдсөн осол өнөөдөр гарсан байна. Ослын улмаас хоёр хүн гэмтэж, ГССҮТ рүү хүргэгджээ.

Энэ талаар Тээврийн цагдаагийн албанаас мэдээлж байна. 

ШУУД ҮЗЭХ:

https://www.facebook.com/zamiintsagdaa/videos/1370973443090237/

 Ослын улмаас хоёр хүнийг яаралтай түргэн тусламжийн машинаар ГССҮТ рүү авч явсан байна

Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн ахлах дэслэгч Ч.Чимэдбат "Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр хуучин товчооны зүүн талын зам дээр Hino маркийн том оврын ачааны машин,  том оврын машины чиргүүлтэй мөргөлдсөн ноцтой осол гарлаа. Ослын улмаас одоогийн байдлаар хоёр хүнийг яаралтай түргэн тусламжийн машинаар ГССҮТ рүү авч явсан байна. 

Өнөөдөр гарсан осолд нийт таван машин өртсөн. ОБЕГ-ын аврах багийнхан ирж, жолооч нарыг гарган эмнэлгийн анхан шатны тусламж үзүүллээ.

Хөдөлгөөний ачаалал бага үед тээврийн хэрэгслийн хурдыг хэтрүүлэх, бүрэн бус тээврийн хэрэгсэлтэй замын хөдөлгөөнд оролцдог, урд өдөр нь согтууруулах ундааны зүйл хэрэглээд хөдөлгөөнд оролцдог зэрэг зөрчлөөс болж осол гарч байна" гэв.

11:00 цагийн байдлаар ослын улмаас гэмтсэн хүн 2-оор нэмэгдэж, нийт 4 хүн гэмтсэн байна.

Том оврын машины жолооч согтууруулах ундаа хэрэглэсэн байх магадлалтай байна

Тээврийн цагдаагийн албаны урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн хошууч Э.Энхболд "Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт Hino маркийн машин нийт таван машиныг мөргөсөн осол гарлаа. Хэргийн газар дээр манай албаныхан ажиллаж байна. Зам сайжраад ирэхээр жолооч нар хурд хэтрүүлдэг, бүрэн бус тээврийн хэрэгслээр хөдөлгөөнд оролцдог нь осол аваар гарахад нөлөөлдөг. Өмнө нь Баянхошуунд хоёр удаа ноцтой осол гарч байсан. Харин өнөөдөр энэ сийрэг хөдөлгөөнтэй зам дээр мөн ноцтой осол гарлаа. Урьдчилсан байдлаар том оврын машины жолооч согтууруулах ундаа хэрэглэсэн байх магадлалтай байна. Ослын улмаас зам дээр түлш асгарсан. Энэ нь замын битумийг эвддэг зэрэг хохирол гарч байна.

Налайхын замд явах дээд хурдыг 60км/ц байдаг. Гэхдээ гэрэл дохио дөхөөд ирэхэд хурдаа сааруулах хэрэгтэй. Ослын улмаас маш их хохирол учирдгийг харж байна. Тиймээс замын хөдөлгөөнд оролцохдоо анхаарал болгоомжтой байхыг иргэд, жолооч нарт зөвлөе" хэмээн ярилаа.