Улсын Онцгой комиссын 21 дүгээр ээлжит хурал өнөөдөр болж сургалтын төвүүдийг нээх эсэх асуудлаар хэлэлцсэн талаар бид мэдээлсэн.
Тэгвэл өнөөдрийн УОК-ын хэлэлцсэн бас нэг чухал асуудал нь гадаад улс орнууд руу дараагийн чартер нислэгүүдийг хийх тухай ярилцсан байна.
Тодруулбал, Монгол Улсын Ерөнхийлөгчийн санал болгосноор БНЭУ-руу захиалгат нислэг хийх боломж, нөхцлийн талаар судалж, танилцуулахыг холбогдох албан тушаалтнуудад УОК-ын дарга үүрэг болгожээ.
iKon.mn сайтад Энэтхэгт гацсан Монголчууд тун хүнд байдалд орсон талаар мэдээлж байсан.
Мөн Энэтхэг Улсаас эх орондоо ирэх хүсэлтэй иргэдийн гэр бүлийнхний төлөөлөл өнгөрсөн долоо хоногт Засгийн газарт хүсэлт хүргүүлсэн билээ.