Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/05/04-НД НИЙТЛЭГДСЭН

Сургалтын төвүүдийг нээх саналаа Лхагва гарагт болох Засгийн газрын хуралдаанд танилцуулахаар болжээ

А.Төгөлдөр, iKon.mn
2020 оны 5 сарын 4
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn
эрэмбэлэх:   шинэ нь эхэнд хуучин нь эхэнд

18:09 2020/05/04

Сургалтын төвүүдийг нээх асуудлыг Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлэхээр болжээ.

Учир нь Засгийн газрын 139 дүгээр тогтоолоор танхимын сургалтыг 2020 оны 9 дүгээр сарын 1-н хүртэл зогсоогоод байгаа билээ.

Тиймээс өнөөдөр болсон УОК-ын хуралдаанаас уг тогтоолд өөрчлөлт оруулж, сургалтын төвүүдийг нээх саналыг Лхагва гарагт болох Засгийн газрын хуралдаанд танилцуулахаар болсон байна.

16:43 2020/05/04

УОК сургалтын төвүүдийг нээх асуудлаар хуралдаж байна

Улсын онцгой комисс хуралдаж эхэллээ. Энэ удаагийн хуралдаанаар Засгийн газрын 139-р тогтоолд өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэж байна.

Уг тогтоолд өөрчлөлт оруулснаар сургалтын төвүүдийн үйл ажиллагааг үе шаттайгаар нээх нөхцөл бүрдэх юм. 

Нийтдээ 1,088 сургалтын төв үйл ажиллагаа явуулдаг бөгөөд ажлын байр болон эдийн засгийг дэмжих зорилгоор Эрүүл мэндийн яамнаас зөвлөмж өгч шат дараатай нээх ажээ. Одоогоор:

  • Анхан шатны ур чадвар олгох сургалтын 414
  • Гадаад хэлний сургалтын 255
  • Жолоо болон мэргэшсэн жолоооны 419 сургалтын төвүүд үйл ажиллагаа явуулах зөвшөөрөлтэй байдаг.

Сургалтын төвүүдэд тавигдах шаардлага

Хуралдааны шийдвэрийг эргэн мэдээлэх болно