Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/05/04-НД НИЙТЛЭГДСЭН

БНСУ энэ долоо хоногоос хязгаарлалтын арга хэмжээнүүдээ үе шаттайгаар цуцалж эхэлнэ

Б.МАНЛАЙ, IKON.MN
2020 оны 5 сарын 4
iKon.MN
Зураг зураг

Зарим улс оронд коронавирусийн халдварын тархалтын эсрэг авсан арга хэмжээнүүдээ цуцалж, сулруул эхэлж байгаа талаар ЭМЯ-ны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б.Янжмаа мэдээлэл өглөө.

Солонгос

"БНСУ-д коронавирусийн шинэ халдвар 8, нас баралт 2 бүртгэгджээ. Энэ долоо хоногоос эхлэн тус улсад зайнаас харилцах зарим арга хэмжээ болон хязгаарлалтын арга хэмжээнүүдээ үе шаттайгаар сулруулж, цуцалж эхэлнэ гэж мэдээлсэн байна.

Тайланд

Тайланд улсад коронавирусийн халдварын тархалтыг хязгаарлах үүднээс авч хэрэгжүүлсэн зарим хатуу арга хэмжээнүүдээ цуцалж, сулруулж эхэллээ.

Тухайлбал архи, согтууруулах ундаа зарах, түүгээр үйлчлэхийг бүрэн хориглосон байсан. Эдгээр хязгаарлалтыг үе шаттайгаар сэргээх зохицуулалт хийгдэж эхэлж байна.

Эхний ээлжид зөвхөн зочид буудалд буудалласан үйлчлүүлэгч зочид буудлын ресторанд хоол болон согтууруулах ундаагаар үйлчлүүлж болох ба харин гадуур байгаа бусад баар, пивоны газрууд үйлчлүүлэгчдийн захиалгыг авч явахаар бэлтгэн өгөх юм байна.

Нийтийн хоолны газрууд, ресторанууд хоолыг авч явахаар бэлтгэж өгөх үйлчилгээ үзүүлэх ба дотроо суулгаж үйлчилгээ үзүүлэхгүй гэж мэдэгджээ.

Үсчний газруудын хувьд цагийг урьдчилан товлосны үндсэн дээр цөөн тооны хүнд үйлчилгээ үзүүлнэ.

Зоопарк, усан сан, спорт заал, кинотеатр, гоо сайхны салон зэрэг өндөр эрсдэлтэй үйлчилгээний газруудын үйл ажиллагааг хориглосон хэвээр байна" гэв.

ВИДЕО:

https://www.facebook.com/iKonNews/videos/240256200369599/

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.