Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/05/04-НД НИЙТЛЭГДСЭН

Монголбанканд тушаасан үнэт металлын хэмжээ 66% өсжээ

Т.Саран, iKon.mn
2020 оны 5 сарын 4
iKon.MN
Зураг зураг

Монголбанк 2020 оны дөрөвдүгээр сард 1.4 тн үнэт металл худалдан авжээ.

Ийнхүү оны эхнээс авсан нийт үнэ металл 6.7 тн-д хүрээд байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 66% буюу 4.4 тонноор өссөн дүн ажээ.

Монголбанкны нийт худалдан авсан 6.7 тн үнэт металлын 5 тн нь алт, 1.7 тн нь цагаан мөнгө байна.

Зураг 1. 2018-2020 онд Монголбанкны худалдан авсан үнэт металлын сарын мэдээ (кг)

 

2020 оны дөрөвдүгээр сарын хувьд 

  • Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 15.9 кг
  • Баянхонгор аймаг дахь Монголбанкны салбар 74.5 кг үнэт металл худалдан авжээ.

Монголбанкны 1 грамм алт худалдан авах дундаж үнэ 2020 оны дөрөвдүгээр сард 149,986.18 төгрөг байв.

Зураг 2. 1990-2020 онд Монголбанкны худалдан авсан үнэт металлын хэмжээ (тонн)

 

 

Эх сурвалж: Монголбанк