Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/05/04-НД НИЙТЛЭГДСЭН

УОК-ын хурлаар сургалтын төвүүдийн үйл ажиллагааг нээх эсэх асуудлыг хэлэлцэнэ

Б.Ану
2020 оны 5 сарын 4
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Шадар сайд Ө.Энхтүвшингөөр ахлуулсан Улсын Онцгой Комиссын ээлжит хурал өнөөдөр 16:00 цагаас хуралдахаар товлогдсон байна. 

Бидний авсан мэдээллээр өнөөдрийн хурлаар сургалтын төвүүдийн үйл ажиллагааг нээх эсэх асуудлыг хэлэлцэх аж. 

Мөн бусад цаг үеийн асуудлуудаар хэлэлцэнэ гэж эх сурвалж мэдээллээ.

УОК-ын шийдвэрээр тусгай үүргийн гурван нислэгээр дөрөвдүгээр сарын 30-наас тавдугаар сарын 2-ны хооронд 800 гаруй иргэн эх орондоо ирээд байна. Эдгээр иргэний хоёроос нь шинэ коронавирусийн халдвар илэрч Монгол Улсад бүртгэгдсэн халдварын тохиолдол 40 болоод байгааг ХӨСҮТ мэдээлсэн билээ.