Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/05/04-НД НИЙТЛЭГДСЭН

АНУ-ын дэд ерөнхийлөгч эмнэлэгт зочлохдоо амны хаалт зүүгээгүйдээ харамсав

Э.Сэмүүн, ikon.mn
2020 оны 5 сарын 4
iKon.MN
Зураг зураг

АНУ-ын дэд ерөнхийлөгч Майк Пэнс өнгөрсөн сарын сүүлээр коронавирусийн өвчтөнүүдийг эмчилж байгаа эмнэлэгт зочлохдоо ганцаараа амны хаалт зүүгээгүй байсан нь нэлээд шүүмжлэл дагуулж байлаа.

Тэрээр Трампын засаг захиргааны коронавирусийн цар тахалтай тэмцэх ажлыг ахалж байгаа юм.

Харин Ням гарагт хэвлэлд ярихдаа Майк Пэнс гаргасан алдаагаа хүлээн зөвшөөрсөн байна. Хэдийгээр бусад хүмүүст халдвар тараах эрсдэл байхгүй гэдэгтээ итгэлтэй байсан ч тухайн үед эмнэлгийн журмыг хүндэтгэж, амны хаалт зүүх ёстой байсныг энэ үеэр ярьжээ.

АНУ-ын ерөнхийлөгч, дэд ерөнхийлөгч нар ойр ойрхон давтамжтай Covid-19 өвчний шинжилгээ өгч байгаа тул өөрийгөө бусдад халдвар тараах боломжгүй гэж бодоод амны хаалтнаас татгалзсанаа Пэнс тайлбарласан юм.

“Амны хаалт зүүх нь зөвхөн миний эрүүл мэндийг хамгаалах асуудал биш. Бас Америкийн иргэдэд уриалга, үлгэр дууриал болох бэлгэдлийн агуулгатай байсныг би одоо ойлгож байна” гэж тэр ярьжээ.

 

Эх сурвалж: Reuters