Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/05/04-НД НИЙТЛЭГДСЭН

Коронавирусийн эсрэг биетийг 99 хувийн нарийвчлалтай илрүүлэх оношлуурыг АНУ хэрэглээнд нэвтрүүлжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2020 оны 5 сарын 4
iKon.MN
Зураг зураг

АНУ-ын засаг захиргаа 99-ээс дээш хувийн нарийвчлалтай коронавирусийн эсрэг биетийн оношлуурыг хэрэглээнд нэвтрүүлэх зөвшөөрлийг Ням гарагт олгожээ.

Уг оношлуур нь Швейцарын Roche компанийн бүтээгдэхүүн бөгөөд өнөөдөр зах зээлд хэрэглэгдэж байгаа оношлууруудаас илүү өндөр нарийвчлалтайгаараа ялгарч байна. Ингэснээр алдаатай оношилж, буруу үр дүн гаргах явдал эрс буурах ажээ.

Хүний биед гаднаас халдварласан вирус, бактеритай тэмцэх зорилгоор дархлааны системийн бий болгосон уургийг эсрэг биет гэдэг.

Хорио цээрийн дэглэмийг цуцалж, хүмүүсийн аж амьдралыг хэвийн горимд шилжүүлэхэд эсрэг биетийн оношлуур маш чухал үүрэгтэй байгаа юм.

Roche компани уг оношлуураа 5,000 удаа туршихад 99.8 хувийн нарийвчлалтай тогтоож байжээ.

Нэг оношилгооны дүн гарахад 18 минутын хугацаа зарцуулдаг бөгөөд автоматжуулсан горимд цагт 300 хүртэл хүнийг оношлох чадвартайг Roche компани баталж байна.

Өнөөдөр дэлхий даяар хэрэглэгдэж байгаа эсрэг биетийн оношлуурууд нь 90-ээс бага хувийн нарийвчлалтай тогтоодог ажээ.

 

Эх сурвалж: Business Insider